Америкийн The National Interest сэтгүүл орос зэвсгийн үхлийн дөрвөн төрлийг нэрлэжээ. Эдгээр зэвсэгтэй “НАТО холбогдох хүсэлгүй” байгаа аж.
Сэтгүүлд тэмдэглэснээр, Т-72Б3 түүнтэй ижил төрлийн сайжруулагдсан хуягтай Т-90А танкууд байна. Эдгээр танкууд нь өрсөлдөгч нарынхаа илүү хүнд жинтэй хуягт техникийн эсрэг амжилттай тэмцэж чадах гэнэ. Танкийн эсрэг зэвлэлтэй тэмцэх чадвар нь сайжирснаар тэд ойрын зайн тулаанд давуу байх ажээ.
Дараагийн нэг үхлийн зэвсэгт бөөнөөр галлах тийрэлтэд "Смерч" систем нэрлэгдэв. Энэ цогцолбор нь 100 км-ын радиуст дайснаар бөөн галаар устгах 300 мм-ийн 12 пуужингаар зэвсэглэсэн байгаа.
"Искандер" пуужингийн төрөл нь 500 километрын зайд байг устгах чадвартай. Тэд нар нь өндөр хурдтай, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эсрэг зогсож чадах гэнэ.
Оросын Агаарын довтолгооноос хамгаалах хүчний оргил нь С-400 пуужингийн систем гэж сэтгүүл онцлов. Энэ зэвсгийн тусламжтайгаар, нэгэн зэрэг 36 онгоцонд 400 км-ын зайнаас довтолгоон хийж болох аж.
Сэтгэгдэл (3)