АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн хүргэн Жаред Кушнерыг Цагаан ордны аппаратын даргад нэр дэвших хүний нэгээр харж байна хэмээн The Huffington Post сонин Цагаан ордны гурван эх сурвалжаас авсан мэдээний дагуу өгүүлжээ.
Сонины бичснээр тэр хоёр энэ талаар тусгайлан ярилцсан гэнэ. Харин тохиролцоо ямар байсныг мэдээлсэнгүй. Кушнер 2017 оны нэгдүгээр сараас эхлэн Трампын зөвлөхөөр ажиллаж байна.
The New York Times сонин өмнө мэдээлж байснаар, Цагаан ордны аппаратын дарга Жон Келли өөрийн тушаалаа оны эцэс гэхэд орхих бөгөөд тэрбээр өөрийг нь халахад “хувь нэмрээ оруулсан Иванка Трамп, түүний нөхөр Кушнер хоёрт “маш ууртай” байгаа гэнэ.
Huffington Post