x

Huawei худалдан авсан ажилчидаа Хятадын компаниуд урамшуулж эхэлжээ

Хятадын Menpad компани үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж эхэлжээ. Huawei гар утсыг авсан ажилчидаа Menpad-ын удирдлага урамшуулан шагнаж, харин Apple авсан хүмүүсийг торгож байхаар болсон байна. 

Канадад Huawei компанийн топ-менежер Мэн Ваньжоу баривчлагдсаны дараа ийм шийдвэрийг үйлдвэрлэгч гаргажээ. "Тийм ээ, ийм байгаа, удирдлага ийм шийдвэр гаргасан гэж Хятадын өмнөд Гуандун мужийн Шэньжэнь хотод байрладаг компани уг мэдээллийг баталлаа. 

Menpad өөрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Huawei компанийн чипыг ашиглах ба Huawei ба ZTE гар утаснууд худалдан авсан ажилчиддаа төхөөрөмжийн зах зээлийн үнийн 15 хувийг нь нөхөн олгож байхаар шийджээ. Харин Apple гар утсыг худалдан авсан ажилтнуудаа түүний зах зээлийн үнэтэй тэнцэх 100 хувийн торгууль ноогдуулж шийтгэх гэнэ.

Үүний зэрэгцээ компани америкийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, авто худалдан авахаа бүрэн зогсоож, хэрэв компанийн ажилтан америк компаниас экспортын захиалга авч чадвал түүнийг хоёр дахин цалингаар шагнах гэнэ. 

Huawei компанийг үндэслэгч Жэнь Чэнфэйн охин Хуэвэй компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотноо АНУ-ын хүсэлтээр араванхоёрдугаар сарын 1-нд цагдаагийнхан баривчилсан. Ираны эсрэг Америкийн хориг арга хэмжээг Мэн зөрчсөн гэж АНУ үзэж байгаа аж.

Huawei бол харилцаа холбооны тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээр Дэлхийд нэгт бичигддэг, ухаалаг гар утасны борлуулалтаар хоёрт бичигддэг том компани.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг хэргийн талаар хэвлэлд ярихдаа “хэрвээ үндэсний эрх ашигт нийцэх, Хятадтай хийх худалдаанд сайнаар нөлөөлөхөөр” бол Мэн Ванжоуг суллуулах талаар шийдвэр гаргагчдад нөлөөлж чадна гэжээ.

Канад дахь Хятадын Элчин сайдын яам уг баривчилгааг хүнийг эрхийг бүдүүлэгээр зөрчсөн хэрэг гээд Мэнийг нэн даруй суллахыг шаардсан юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 10 цаг 18 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 10 цаг 20 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 10 цаг 23 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 10 цаг 24 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 10 цаг 24 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 10 цаг 28 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 10 цаг 29 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top