Airline Ratings гэх аялал жуулчлалын онлайн үйлчилгээний компани 2019 онд шилдгээр тооцогдох нисэхийн компаниудын чансааг гаргажээ. Энэ тухай Daily Express сайт мэдээлэв.
Нислэгийн аюулгүй байдал, зорчигчдын сэтгэгдлээс энэ чансааг гаргасан ба эхний байранд Singapore Airlines компани шалгарлаа.
“Singapore Airlines бидний чансаанд хэд хэдэн үзүүлэлтээр шууд л лидерт гарч ирсэн. Энэ компани ямагт шинэ зүйлийг санал болгодог, жишээлбэл, энэ онд Сингапур — Нью-Йорк чиглэлийн шууд нислэгийг хийсэн байгаа” хэмээн Airline Ratings хэвлэлийн ерөнхий редактор Жеффри Томас тайлбар хийжээ.
Хоёрдугаарт, Air New Zealand компани, гуравт, Австралийн Qantas компаниуд оржээ. Чансааны эхний аравт Qatar Airways, Virgin Australia, Emirates, All Nippon Airways, EVA Air, Cathay Pacific Airways, Japan Airlines компаниуд оржээ.
Долоодугаар сард нисэхийн Skytrax компани дэлхийн шилдэг 100 компанийн жагсаалтыг гаргасан. Үйлчлүүлэгч нарын үйлчилгээг нэгтгэн тэд Singapore Airlines компаниар жагсаалтыг толгойлуулж, хоёрт, өнгөрсөн оны лидер байсан Qatar Airways компанийг нэрлэжээ.
М.Цогт