“Хутганы ирээр гүйгч”, “Барууны зэрлэг орчин” кинонуудад яригдаж байсан зүйл гучхан жилийн дараа үгүйсгэхээргүй зүйл болохгүй нь. Ямартай ч нэг судалгаа ингэж хэлж байна.
Судалгааны "Futurizon" компани өөрийн футурологийн эрдэмтэн Иэн Пирсоны хамт дүгнэлт хийхдээ 2048 он гэхэд дэлхийн роботууд хүнийхээ тооноос даван 9,4 тэрбум болно, харин 2028 он гэхэд роботууд жинхэнэ сэтгэлийн хөөрлийг амсана гэж үзлээ. Үүнийг технологийн хөгжлийн анализ ба хэрэглээний эрэлтийн хэлбэлзэлд үндэслэн гаргасан байна. Өмнө нь Илон Маск ба Стивен Хокинг мөн л хиймэл ой ухааны хөгжлийн болгоомжлолыг хэлж байв.
Гэхдээ Пирсоны дүгнэлт нь асуудалтай. Учир нь түүнийг робот техникийн салбарын NOW TV стримингийн сервисийн захиалгаар хийсэн байв. Энэ сервис андроидууд хүний эсрэг боссон “Барууны зэрлэг орчин” киног үзүүлэх эрхийг нь худалдан авч эзэмшсэн байгаа.