x

Си Жиньпин Хятадын эдийн засгийн 40 жилийн ололтыг дүгнэв

Хятад улс хөгжлийн өнөөгийн түвшинд өөрийн ард түмний сүүлийн 40 жилийн гайхамшигт хөдөлмөрийн үр дүнд хүрлээ гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдсэн байна. Тэрбээр эдийн засгийн энэ амжилт “тэнгэрээс унаад ирээгүй” гээд хөгжингүй зарим орны хувьд хэдэн зуун жил шаардаж байсан үйлдвэржүүлэлтийн үеийг Хятад улс энэ 40 жилд  амжууллаа гэжээ. “Энэ бол манай нам, олон үндэстний  ард түмний хөдөлмөрч, дайчин, шаргуу хөдөлмөрийн үр дүн” гэж Си Жиньпин Өөрчлөлт, ил тод байдлын 40 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын тэргүүн хятадын ард түмний амьдралыг янз бүрийн хүрээнд өөрчлөх, улс төрийн ил тод байдлыг сайжруулж, “намын сахилга батыг бэхжүүлснээр улс орны удирдлага авлигын гэмт хэрэгт “шийдвэртэй яллаа” гэснийг “Интерфакс” иш татжээ.

Зөвхөн өнгөрсөн таван жилд төрийн захиргааны янз бүрийн шатны 125 мянган албан тушаалтанд намын сахилга бат зөрчсөн хийгээд авлигын хэргийн төлөө шийтгэл ногдуулсан гэж өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан юм.

“Бид намын дотоод сахилга батыг хатуу сахиж, хэлбэрдэх, хүн суртал гаргах, үрэлгэн явдал, тансаглал, авлигын гэмт хэрэгтэй бүхий л хүчээрээ тэмцэх болно” гэж Си Зиньпин хэлсэн байна.

Энэ өдрүүдэд Хятадад улс төрийн шинэчлэл, нээлттэй байдлын 40 жилийн ойг тэмдэглэж байна. Энд газар тариалангийн хамгийн ядуу орныг харьцангуй богино хугацаанд дэлхийд хоёрт орох асар том эдийн засагтай орон болгосноо онцлон тэмдэглэж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин хятадын онцлогтой социализм байгуулахад асар их амжилт олсноо 40 жилийн ойд зориулж Буужин хот дахь Ардын хурлын ордонд хийсэн  цуглаан дээр онцлон тэмдэглэлээ гэж “Жэньминь жибао” сонин нийтэлжээ.

Хятадын эдийн засгийн шинэчлэл нь Дэн Сяопины үед 1978 оноос эхэлсэн юм. Энэ шинэчлэлийг “хятадын онцлог”-ийг хадгалсан зах зээлийн эдийн засагт шилжүүлэх гэсэн нэрийн дор эхлүүлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 10 цаг 8 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 10 цаг 10 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 10 цаг 12 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 10 цаг 13 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 10 цаг 14 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 10 цаг 17 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 10 цаг 19 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top