x

Дипломат дуулиан дэгдээсэн Хуэвэй компаний тухай 8 баримт

Компанийг үндэслэгч Жэнь Чэнфэйн охиныг Ираны эсрэг АНУ-ын тавьсан хоригийн хуулийг зөрчсөн хэргээр АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсан юм. Хятадын эрх баригчид АНУ ба Канадыг хүний эрх зөрчсөн гэж буруутган компанийн топ менежерыг нэн даруй  чөлөөлөхийг шаардлаа. Хятадын технологийн компани нь АНУ-ын хурц хараанд байгаа юм. АНУ уг компанийг  Хятадын засгийн газартай холбоотой, тэднийг тагнуулын зорилгоор ашиглаж магадгүй гэж сэжиглэж байна.

Huawei нь теле холбоо, хоршооллын технологи, хэрэглээний төхөөрөмжийн (смартфон) салбарын дэлхийн томоохон компаниудын нэг юм. Компани өөрийн бүтээгдэхүүнээ 70 гаруй оронд худалддаг. Huawei 2017 онд $93 тэрбум долларын орлоготой байсан нь Microsoft компанийн төвшинтэй эн зэрэгцэх хэмжээ юм.

Huawei 2015 онд смартфоны үйлдвэрлэлээр дэлхийд гуравт оржээ. 2017 оны нэгдүгээр улирлын дүнгээр компани нь зах зээлд нийлүүлэлтийн хэмжээгээр мөн л дэлхийн гуравт орон 34,2 сая  смартфоныг  зах зээлд гаргажээ. 2018 зургадугаар сардHuawei смартфоны интернэт худалдаагаар Орост тэргүүлж, Samsung, Apple хоёрыг ардаа орхисон байлаа.

Хятадын Ардын чөлөөлөх армийн инженер байсан Жэнь Чэнфэй уг компанийг 1987онд үүсгэн байгуулжээ. Тэр өнөөдөр ч компанийн  топ менежерүүдийн нэг хэвээр.Компани нь сүлжээний төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийн лидерүүдийн нэг болж эхэлснээс хойш түүнийг  Хятадын цэргийнхэнтэй холбоотой гэх яриа газар авч эхэлжээ. Компани нь гадаад орнууд ба компаниудын мэдээлэл цуглуулахад цэргийнхэнд тусалдаг гэсэн ярианы бай болдог.

2012 оны эхээр компанид 110 мянга гаруй хүн ажиллаж байсан бол 2017 онд 180мянган хүнтэй болжээ. Компани 2010 онд  орон нутгийн найм, гадаадад 100 орчим салбартай байв. Huawei нь Хятад, АНУ, Герман, Турк, Энэтхэг (Бангалор), Швед(Стокгольм), Орос (Москва) зэргийн орнуудад шинжлэх ухаан, судалгааны 20 төвтэй. Компани дэлхийн үүрэн холбооны томоохон операторууд: Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom зэрэгтэй нийлэн инновацийн төв байгуулсан байгаа.

Америкийн цэргийнхэн 2008 онд конгресст илгээсэн илтгэлдээ, Huawei Хятадын Ардын чөлөөлөх армитай (ХАЧА) “нягт холбоотой” гэсэн байв. Үүний улмаас улсын болон цэргийн  холбоотой мэдээлэл дамжуулах сүлжээнд түүний оролцоог бууруулсан байв. “Үндэсний аюулгүй байдлын” асуудлаас болон  түүнд Америкийн 3Com компанийг худалдан авахыг нь хориглосон байв. 2012 онд Сенат Тагнуулын хорооны тогтоолын төсөлдөө Хятадын компанийг өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байв.

2012 онд Конгресс Huawei ба ZTE  хятад компаниудын Хятадын засгийн газар ба цэргийнхэнтэй ямар холбоотойг авч хэлэлцжээ. Тэгээд эдгээр компаниудыг АНУ-д  нэгдэж нийлэх, худалдан авах зэргийн бүх ажиллагааг хийлгэхгүй байхаар шийдсэн. АНУ, Их Британиас гадна Австрали, Энэтхэгт энэ компанийн үйл ажиллагааг хязгаарлажээ.

АНУ-ын Сангийн яам Huawei компанийг америк лицензитэй байж магадгүй,  технологийг Иранд экспортлосон гэж сэжиглэж байна. Аргентинд АНУ ба Хятад хоёрын лидерүүд 90 хоногийн дотор  худалдааны шинэ гэрээ байгуулж эвлэрэхээр болсны эхний өдрүүдэд уг дуулиан мандлаа.

Хуэвэй компанийн санхүүгийн захирал 46 настай Мэн Ваньжоу АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчлагдсан байв. Түүнийг чухам хаана, хэзээ барьсан нь тодорхойгүй.

Huawei худалдсан гажетын тоогоороо Apple компанийг гүйцэн түрүүлж, 5G үеийн шинэ  сүлжээг дэлгэрүүлж эхэлжээ. Түүнийг нь АНУ-д хийлгэхгүй нь ойлгомжтой. Америкийн эрх баригчдын шахалтаар үндсэн провайдерүүдийн нэг Verizon энэ хятад маркийн смартфоныг худалдахаа зогсоов. Америк хятадын 5G сүлжээнээс татгалзвал түншүүддээ мөнгө төлөх талаар ч бодож эхэлжээ. Зах зээлийн биш аргаар Вашингтон өөрийн тэргүүлэх байраа хадгалахын тулд топ менежерыг баривчлахаас буцахаа больжээ. Гэхдээ үүгээр бусад гадаад тэрбумтнуудад  бидний эсрэг явбал ингэх болно гэсэн сануулга өгч байгаа байх.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 12 цаг 6 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 12 цаг 8 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 12 цаг 11 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 12 цаг 12 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 12 цаг 12 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 12 цаг 16 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 12 цаг 17 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top