Британийн парламент Ерөнхий сайд Тереза Мэйг суудалд нь үлдээхээр дэмжлээ. Санал хураалтын өмнө Мэй аргагүйн эрхэнд “Дараагийн сонгуулийн өмнө Консерватив намын тэргүүний тушаалаа өгнө” гэж амлав. Ерөнхий сайдын төлөө тус орны парламентын доод танхмын 200 хүн санал өгч, 117 депутат Мэйд итгэл үзүүлэхгүй гэжээ.
Санал хураалтын өмнө Тереза Мэй парламентад хандан 2022 оны тавдугаар сард болох парламентын сонгуулиар Ерөнхий сайдад өөрийн нэрийг дэвшүүлэхгүй гэсэн амлалт өглөө. Ийнхүү өнөөгийн бүрэн эрхийн хугацаа нь Мэйн хувьд сүүлчийнх болж байна.
Лейборист намын лидер Жереми Корбин, санал хураалтын дүн нь тус орны дотоодын эдийн засаг, улс төрийн байдлыг өөрчлөхгүй гэв. Тэр:
-"Өнөөдрийн санал хураалт нь манай иргэдийн амьдралд юуг ч өөрчлөхгүй. Ерөнхий сайд парламентын олонхоо алдсан, түүний засгийн газар замбараагүй байдалд байна. Тэрбээр улс орны ашиг сонирхолд нэн түрүүнд ажлын байр ба эдийн засагт үр дүнтэйгээр Европын холбооноос гарах гэрээг хийж чадахгүй байна. Тиймээс ч ЕХ-ноос гарах өөрийнх нь амжилтгүй гэрээгээр санал хураалгахаа хойшлуулаад байгаа. Тэр өөрийн гэрээг парламентаар батлуулахаар оруулах ёстой. Тэр цагт депутатууд байдлыг хянах хяналтаа авах болно” хэмээн мэдэгдлээ.
М.Цогт