x

АНУ-ын эдийн засаг удааширч байна

Холбооны нөөцийн системээс (Төв банкыг орлогч байгууллага) эдийн засгийн байдлаар хэвлүүлсэн АНУ-ын “Цагаан ном” нь зах зээлд сөрөг дохио боллоо. 

Гол мэдээ нь эдийн засаг өсөлттэй байна, гэхдээ ихэнх нутаг орнуудад өсөлт нь бага даруухан байна гэжээ. Өөдрөг сэтгэгдэл суларсны үндсэн шалтгаанууд нь импортын татвар нэмэгдсэн, бодлогын хүү өсч байгаа мөн хөдөлмөрийн зах зээлд хязгаарлалттай зэрэг болж байна.

Америкчуудыг баярлуулахгүй байж болохгүй цалин хөлс нэмэгдэж байгааг илтгэлд тэмдэглэв. Гэхдээ энэ нь олон янзаар хэлэх боломжийг гаргаж байна. Тухайлбал хүн амын ашгийн нэмэгдэл нь зах зээлийн хувьд сөрөг дохио байж болно. Мэдээж хөрөнгө оруулагчид одоо хөдөлмөрийн зах зээлийн илтгэлийг хүлээж байгаа. Түүгээр хүн амын ашиг нэмэгдэж байгаа нь тогтоогдвол Холбооны нөөцийн систем бодлогын хүүг нэмэх “шонхорын” эрмэлзлэлээ хадгалах ёстой болно. Консенсус-дүгнэлт нь одоогоор цалингийн жилийн дүгнэлтээр 3,1 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. 

“Цагаан ном” нийтлэгдсэнд эргэн ороход, шинжээчид нэгэн зүйлийг ажиглав. Энэ оны гуравдугаар сараас  хойш илтгэл дэх худалдааны үнэ тарифыг илтгэлд дурссан нь байнга нэмэгдэн өнгөрсөн сард 51 гэсэн тоонд хүрсэн байснаа харин шинэ илтгэлд түүнийг дурсах нь багасаж оронд нь мөн л түгшүүр агуулсан “удаашрал” гэсэн нэр томъёо бичигдэх болжээ. Шинэ үг есдүгээр сард 25 удаа, аравдугаар сард 37 удаа дурсагдсан бол арваннэгдүгээр сард түүнийг 41 удаа дурсчээ. 

Үүнээс нэг их алсыг харсан дүгнэлт хийх нь юу юм бэ? Ганцхан зүйлийг л хэлж болно. Америкийн эдийн засаг дээд цэгтээ хүрчээ. Одоо өсөлтийн хурд нь аажмаар доошилно гэж хэлж болох юм. Зах зээл үүнийгээ үнэ рүү хийж байна. Ашгийн муруйн богино төгсгөл нь инверсийн дүрсийг авч байгаа нь зогсонги байдал айсуй, ер нь эдийн засагт сөрөг нийтлэг хандлагатай байна гэсэн хэрэг л дээ Муруйн инверси 2007 оноос хойш байсангүй.  

Ашгийн муруйн өөрчлөлт

Улсын үнэт цаасны ашгийн муруй нь 3-5 жилийн хугацааны хэсэгт инвертийн (өөрчлөлттэй) болж байна. Энэ чухал заалт нь 2 жилийн ба 10 жилийн үнэт цааснуудын хооронд савчилт ихтэй байна. Хэдийгээр  эдгээр үнэт цаасны ашиг нь эерэг байгаа ч тэдний ашгийн ялгаа нь эрчимтэйгээр хумигдаж байна.

Трежерисийн зах зээлийн инверси-өөрчлөлт нь өнгөрсөн мягмар гаригийн хөрөнгийн зах зээл дэх хувьцааны үнийн уналтыг өдөөсөн юм. Сануулахад, S&P индекс 3,24%-иар, Dow Jones нь 3,1%-иар, өндөр технологийн  Nasdaq 3,8%-иар тус тус унасан байлаа. 

Америкийн зах зээлд хувьцаа бөөнөөр шидэгдсэн нь зах зээлийн цар хүрээг ажиглахдаа компьютерын моделийг ашигладаг хеж-сангуудаас хийгдсэн хэмээн Nomura-гийн шинжээч Чарли Мак Эллигот хэлсэн байв. S&P500 индексээр 2763 пункт хүргэн туршаад үзсэн нь тэдэнд $32,8 тэрбумын хувьцааг худалдахаар хаях дохио болсон байв.  Дараагийн цэг нь 2711 пункт байсан ба роботууд нь дахин $32,4 тэрбумын хувьцааг худалдаанд тавьсан байв.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 12 цаг 14 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 12 цаг 16 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 12 цаг 18 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 12 цаг 19 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 12 цаг 20 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 12 цаг 24 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 12 цаг 25 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top