Европын хийн коридор зөвхөн графикаасаа түрүүлж яваа ч биш тэр нь анхны тооцоолсноос хямд тусах бололтой.
Өмнөдийн хийн тээвэрлэлтийн коридорын "Набукко" гэж нэрлэгддэг систем нь Баку, Тбилиси, Эрзурум хотуудыг холбосон Өмнөд Кавказын, Туркийн трансанатолийн (TANAP) ба Трансадриатикийн (ТАР) гэсэн гурван том хийн хоолойноос бүрэлддэг. ӨХТК нь нийт 3,5 мянган км-ын урттай бөгөөд 45 тэрбум долларын зардалтай.
"Туркийн урсгалын" далайн ёроолоор тавигдсан хэсэг дуусантай холбоотойгоор "Набукко" хоолойн тухай дахин яриад эхэлсэн нь санамсаргүй тохиолдол биш. Өмнөдийн хийн коридорыг хариуцсан ВР-ын дэд ерөнхийлөгч Жозеф Мерфийн S&P Global Platts хэвлэлд өгсөн ярилцлагаар бол түүний байгуулалт нь графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд ӨХТК 2020 онд ашиглалтад өгөгдөх гэнэ. Бас дээр нь анх төлөвлөснөөс хямд тусч байгаа нь ийм том төслийн хувьд ховорхон үзэгдэл ажээ. Түүгээр ч барахгүй таван тэрбум доллараар хямд тусч байгаа нь багагүй мөнгө юм.
"Ийм төрлийн мега төслүүд тогтоогдсон хугацаанаас хоцорч хийдэг талдаа. Гэтэл манай төсөл графикийн дагуу яс явж байгаагаас гадна хугацаа алдснаас болон гарах зарлагагүй болж байгаа юм" гэж Жозеф Мерфи хэлж байна.
Өмнөд Кавказын хийн тоолойн хүчин чадал нь жилийн 23 тэрбум шоо метр хий болж байна. TANAP нь 31 тэрбум м³, TAP нь 10 тэрбум м³ болох юм.
TANAP нь 2018 оны долоодугаар сард, харин TAP-ын эхний хэсэг нь төлөвлөсний дагуу хоёр жилийн дараа гүйцэх юм. Европ дараагийн арван жил эхлэхэд Оросын биш Азербайжаны "Шах-Дениз2" ордын хийн хэмжээг нэмэгдүүлсэн байна гэж найдаж байгаа. Үүгээр тивийн орос биш хийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө бол тоон хэмжээ нь ийм их биш байх юм. Эхэндээ ТANAP 16 тэрбум м³ хий дамжуулсны 6 тэрбум шоо метрыг Турк өөртөө авч байх юм. Европ 10 тэрбум м³ хий авах нь тивийн хийн хэрэглээний зөвхөн 2% байх ажээ. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан тооцоогоор 2020 онд нийт 564 тэрбум м³ хий Европт хэрэгтэй. Гэхдээ энэ гурван хоолой бүрэн ашиглагдаж эхлэхэд “өмнөдийн” хийн хэрэглээ Европт нэмэгдэх нь мэдээж. Үүнтэй ч Мерфи санал нэг байна.
"Арван тэрбум шоо метр хий нь тооны хувьд нь авч үзвэл их биш. Гэхдээ тэр нь ирээдүйд тивийн хийн хэрэглээнд өөрчлөлт гаргаж болно. Түүнийг өргөжүүлж болох юм" гэж тэр тайлбарлав.
"Набукко" хоолойн хамгийн хүндрэлтэй хэсэг нь Италийн ТАР болж байна. Туркийн хэсэг графикаар босгогдож ашиглагдах боловч шинэ итали засгийн газрын итгэлгүйгээс тэнд асуудал үүсч магадгүй. Таван сард гарч ирсэн засгийн газрын тэргүүн Жузеппе Конте тэр үед Трансадриатикийн хийн хоолой ер нь хэрэггүй гэж байсан юм. Өнгөрсөн саруудад засгийн газрын өнгө аяс нь наадтай байгаа ч хийн хоолойг эсэргүүцсэн эсэргүүцэл нэмэгдэж байна. Асуудал ийм ч ВР эхний хий 2020 онд Итали хүрнэ гэдэгт найдаж байгаа.
ӨХТК ба "Туркийн урсгал" хоёрын хооронд өрсөлдөөн гарах нь мэдээж. "Туркийн урсгалын" хий Зүүн Европ, Унгарт очих магадлалтай. Энэ хийн хоолой нь хоёр урсгалынх бөгөөд нэгээр нь хий Туркт нөгөөгөөр нь Зүүн Европт очих ёстой. Хий дамжуулах хүчин чадал нь жилдээ салаа тус бүрээр нь 15,75 тэрбум м³ байх юм.
Өнөөдрийн хувьд "Набукко" нь эдийн засгаас илүүтэйгээр улс төрийн хувьд чухал болж байгаа. Каспийн хийг авах дэд бүтэцтэйгээ мэдсэн европчууд улам илүү итгэлтэй болсон байх юм.
М.Цогт