Энэ оны эцэс гэхэд Хятад хурдны 10 төмөр зам ашиглалтад оруулж нийт төмөр замынх нь урт 2500 км-ээр нэмэгдэнэ гэж Хятадын төмөр замын корпорцийн хэвлэлийн алба мэдээлснийг “Синьхуа” агентлаг дамжууллаа.
Энэ хүрээнд Фусунь-Чаоян, Чэндэ-Муданьзян, Ляньюньган-Яньчэн, Яань-Лизян, Тунляо хотууд хурдны төмөр замаар холбогдох юм байна. Ингэснээр Харбин-Муданьзян хотын хоорондох зорчих цаг гурван цагаар, Муданьзян-Бээжингийн хооронд зорчих хугацаа долоон цагаар багасна.
Энэ бүхний үр дүнд хятадын хурдан галт тэрэгний нэвтрүүлэх чадварыг есөн хувиар өсгөх галт тэрэгний шинэ хуваарийг нэгдүгээр сарын 5-наас эхлэн мөрдөх юм байна. Үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн “Фусин” /Сэргэлт/ хурдны галт тэргийг Ханжоу-Хуаншань хотын хоорондох үйлчилгээнд арванхоёрдугаар сарын эхээр замд гаргажээ.
Х.Өлзийбаяр