Энэтхэгийн Махараштра мужийн Дархан цаазат ойд бясалгал хийж байсан Буддын шашны лам ирвэсэнд бариулж, амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ долоо хоногийн эхээр 35 настай Рахул Валке Бодхи ламтан ойд, модны дор бясалгал хийж суухад нь энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна. Ой хамгаалагчид ламтныг аюулгүй газар байхыг сануулсан ч тэр аль болох анир чимээгүй газар бясалгалаа үргэлжлүүлнэ хэмээн ойн гүн рүү шилжин бясалгалаа үргэлжлүүлжээ.
Ламтны биед үүссэн шархыг шинжлээд ирвэс түүнийг чирч мод руу орох гэж оролдсон болохыг тогтоосон байна. Мумбай хотоос зүүн зүгт 825 км зайтай оршдог тус ой нь ховордсон ирвэсийг хамгаалах зорилгоор дархлагдсан газар юм.
Энэтхэг улсад сүүлийн нэг сарын дотор нийт таван ийм тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. Буддын шашны лам нар орон нутгийн захиргааны анхааруулгыг үл тоон, анир чимээгүй газар хайн ойн гүнд орж бясалгал хийснээс араатанд бариулах хэрэг гарсаар байгаа аж.
Тус улсад 12,000-14,000 ирвэс байдаг гэсэн албаны тоо баримт байдаг байна.
Т.Улаан