Forbes сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой зохиолчдын рейтингийг танилцуулсан байна. Жагсаалтыг Америкийн зохиолч мөрдөгч байцаагч Алекс Кроссын тухай цуврал зохиолуудыг бичсэн Жеймс Паттерсон тэргүүллээ. Зохиолч Жеймс энэ жил АНУ-д 4.8 сая ном борлуулж, 86 сая долларын орлоготой ажилласан байна. Тэрээр ирэх жил "The President Is Missing" шинэ романыхаа хэвлүүлэх гэж байгаа аж.
Жагсаалтын хоёрдугаар байранд өнгөрсөн жилийн лидер Жоан Роулинг бичигджээ. Зохиолч Жоана нэг жилийн хугацаанд 54 сая ам.долларын ашигтай ажилласан байна.
Гуравдугаар байранд "Аймшгийн зохиолч" Стивен Кинг 27 сая ам.долларын орлоготойгоор багтсан байна. Үүнээс гадна Америкийн улс төрч Жон Гришем (21 сая ам.доллар), "Diary of a Wimpy Kid" номын зохиолч Жефф Кинни ба Доктор Лэнгдоны адал явдлыг зохиосон Дэн Браун (тус, тус 18,5 сая ам.доллар), Дональд Трампын тухай "Fire & Fury" номын зохиолч Майкл Вольф (13 сая ам.доллар) нар ч багтсан байна.
Т.Улаан