АНУ саяхан Хойд Солонгосын гурван иргэний эсрэг хориг тавьсныг БНАСАУ улс төрийн шинэ өдөөн хатгалга хэмээн үнэлж байна хэмээн Хойд солонгосын хэвлэлүүд бичсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. Улс орны нь өндөр албаны хүмүүсийн эсрэг тавьсан АНУ-ын энэ хориг бол “дайсагнасан ажиллагаа” гэж БНАСАУ албан ёсоор мэдэгджээ.
Хойд Солонгос мөн “Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хоёрын уулзалтын таатай уур амьсгалтай АНУ-ын үйл ажиллагаа зөрчилдөж байна” гэжээ.
Солонгосын хөдөлмөрийн намын Тав хорооны тэргүүлэгч гишүүн, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Цой Рён Хэ, СХН-ын ТХ-ны улс төрийн товчооны гишүүн Пак Гван Хо, УТТ-ны орлогч гишүүн, хэвлэл сурталчилгааны хэлтсийн дарга Чон Гён Тхэк нарыг “хүний эрхийг ноцтой зөрчиж Хойд Солонгост хэвлэлийн эрхийг хааж байгаа”, “тус улсад гадаадын хэвлэлийг хаан хязгаарлаж байгаа” хэмээн буруутгаж АНУ-ын Сангийн яам санхүүгийн хориг тавьснаа даваа гаригт зарласан юм.
Эх сурвалж: ТАСС