Стокгольмын концертын их танхимд 2018 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо. Энд анагаах ухаан, физик, химийн салбарын шагналаас гадна Альфрщеп Нобелийн дурсгалд зориулан Шведийн төрийн банкнаас олгодог эдийн засгийн ухааны шагналыг гардууллаа.
Анагаах ухаан физологийн салбарын шагналыг америкийн иргэн Жеймс Аллисон, ядпоны эрдэмтэн Тасуку Хонза, физикийн шагналыг америк, францын эрдэмтэн Жерар Муру, канадын эрдэмтэн Донна Стрикланд нар хүртсэн байна. Физикийн салбараар шагнал хүртсэн гурав дахь хүн америкийн эрдэмтэн Артур Эшкина 96 настай тул, эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй тул түүний хүү профессор Майкл Эшкин шагналыг нь гардаж авчээ.
Химийн салбарыны шагналыг америкийн Фрэнсис Арнольд, Жорж Смит, британийн иргэн Грегор Винтер нар хүртсэн байна.
Харин Шведийн банкны эдийн засгийн шагналыг профессор Уильям Нордхаус, Поль Ромeр нар гардаж авчээ.
Харин Норвегийн нийслэлд Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол болж цэргийн мөргөлдөөний үеэр гардаг бэлгийн гэмт хэргийн асуудлыг анхаарч шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Конгийн эмч Денис Муквеге, хүний эрхийг хамгаалагч Надя Мурад нарт гардуулжээ.
Шагнал гардуулах ёслол болсон Концертын их танхимд шведийн улс төрчид, шагнал хүртэгсдийн ар гэрийнхэн, соёл, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, оуютны байгууллагуудын төлөөлөл мянга таван зуу гаруй зочин байжээ.
Х.Өлзийбаяр