Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашггокийн амь насыг Стамбул хот дахь тус улсын ерөнхий консулын газарт хөнөөсөн хэргийн материалыг Турк улс олон улсын шүүхэд шилжүүлэн өгөхөд бэлэн байна гэж Туркийн Хуульзүйн сайд Абдулхамит Гюль даваа гаригт мэдэгдсэн байна.
“Бид хэргийг хуульзүйн хувьд ч, техникийн хувьд ч нягталж шалгаад одоо олон улсны шүүхэд шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ хэрцгий аллагыг дарагдуулчихгүй тулд бүхнийг илчлэн дэлгэх ёстой” гэж сайд Haberturk телевизээр ярьжээ. Тэр бас Эр-Риядыг “Юу ч хийж болно. Гэхдээ ийм үйлдлийг Анкара тэвчихгүй” гэж нэмж хэлсэн байна.
Сайд Гюль бас энэ хэрэгт сэижглэгдэж байгаа хүмүүсийг мөрдөн шалгах, Анкарад шилжүүлэн өгөх асуудлаар Саудын Аабын эрх баригчдын байр суурийг шүүмжилжээ. “Бид Саудын Арабын талд энэ асуудлаар удаа дараа хандсан. Хэрвээ тэд хүссэн бол бидэнтэй хамтран ажиллаж болох байсан. Харамсалтай нь туркийн энэ саналд Саудын Араб таг чиг байна” гэж сайд хэлжээ. Тэрбээр эцэст нь сэжигтэн этгээдүүдийг олон улсын хамтын ниэгмлэгийн тусламжтайгаар шилжүүлэн авах болно” гэж онцолсон байна.
Х.Өлзийбаяр