АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах хийгээд БНХАУ болон АНУ-ын хооронд худалдааны маргаан үүсээд байгаа нь Орос-Хятадын найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хүргэнэ хэмээн Хятадын шинжээчид үзэж байгаа талаар “Global Times” сонин мэдээлжээ.
“Бие биетэйгээ илүү нягт харилцаа холбоотой байхыг Орос болон Хятадын эрх баригчид дэмжиж байна. Учир нь хоёр улс хамтран ажиллах арвин туршлага хуримтлуулсан төдийгүй олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтүүд нь ингэж дэмжихэд нөлөөлж байгаа юм. Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Орос улсад айчлах үеэр хоёр улсын бүх талыг хамарсан стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн өндөр дээд түвшний яриа хэлэлцээ хийж магадгүй. Цаашид Хятад болон Орос улс олон улсын илүү чухал асуудлуудыг хамтран шийдвэрлэж магадгүй” хэмээн Хятадын Олон улсын харилцааны их сургуулийн орос хэл судлалын профессор Гао Фэй хэлжээ.
Орос Хятадын харилцаа улам бэхжинэ
Санал болгох
Сэтгэгдэл (1)