Энхтайвны асуудлаар судалгаа явуулдаг Стокгольмийн олон улсын хүрээлэн ОХУ-ыг зэвсэг үйлдвэрлэлээр 2002 оноос хойш анх удаагаа нэг байр ухарч хоёрдугаар байрт орлоо гэж мэдээллээ. Энэ жилийн хувьд АНУ тэргүүн байранд орсон байна.
Харин Их Британи 16 жилийн туршид хоёрдугаар байрт байсан бол оросын компаниудын ард оржээ.
Манай гаригийн зэвсэг үйлдвэрлэдэг 100 том компани өнгөрч байгаа онд нийтдээ 398,2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаалсан нь 2016 оныхоос 2,5 хувь, 2002 оныхоос 44 хувиар илүү байгаа гэнэ. ОХУ гэхэд л 37,7 тэрбум ам.долларын зэвсэг худалдаалсан нь 2016 оныхоос 8,5 хувиар өссөн дүнтэй байна. Дэлхийн зэвсгийн зах зээл дээр АНУ-ын эзлэх хувь 57 хувь болж байна.