Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд нь төрийн эргэлт хийхээр оролдлоо гэж АНУ-г буруутгасныг венесуэлийн мэдээлийн AVN агентлаг дамжуулжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр бол Венесуэльд “үндсэн хууль, ардчилсан дэглэмийн эсрэг төрийн эргэлт” хийх гэсэн оролдлогыг таслан зогсоож чадсан байна. Мадуро улс орны нь засаг төрийг түлхэн унагах энэ оролдлогыг Цагаан ордон зохицуулан удирдаж байсан гэж тэмдэглэжээ.
2018 оны наймдугаар сард болсон цэргийн парадын үеэр нисгэгчгүй аппаратад суурилуулсан тэсрэх бодисын тусламжтайгаар Николас Мадурогийн амь насанд халдахаар завдсан юм. Венесуэлийн ерөнхийлөгч энэ хэрэгт гурван улсыг буруутгасан юм.
Х.Өлзий