Германы төмөр замчид цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавин ажлаа хаяснаас даваа гаригт орон даяар галт тэрэгний хөдөлгөөн бүрэн зогслоо гэж германы төмөр замын гол тээвэрлэгч Deutsche Bahn-ийн төлөөлөгч албан ёсныхоо хуудсанд мэдээлжээ.
“Анхааруулах ажил хаялтын дараа галт тэрэгний хөдөлгөөн сэргэсэн. Гэхдээ бүтэн өдрийн туршид тодорхой хэмжээний хязгаарлалттай ажиллалаа. Ажил хаясны улмаас галт тэрэгнүүдэд хийхээр төлөвлөлсөн байсан төлөвлөлөөт үйлчилгээ хийгээгүй” гэж мэдээлэлд дурджээ. Галт тэрэгнүүд хуваарийнхаа дагуу үйлчилгээнд гарахад бас тодорхой хугацаа шаардсан байна. Бүс нутгуудад үйлчилгээ хэвийн болтол үдээс хойш болтол нэлээд хэдэн цаг зарцуулжээ.
Тэр бас хот хооронд зорчигчид тасалбараа ирэх даваа гариг хүртэл ашиглаж болохыг зөвлөсөн байна. “Төмөр зам, тээврийн үйлдвэрчний холбоо урьдчилан анхааруулалгүйгээр өглөөний 9,00 цагт ажил хаялаа. Түр зуурын ажил хаялтад орон даяар хэдэн мянган ажилтан, ажилчид оролцлоо” гэж германы төмөр замчдын үйлдвэрчний эвлэл мэдээлсэн байна.
Ажиллагсад хүрэлцээгүй байгаагаас төмөр замчид илүү цагаар ажиллах шаардлага гарч байгаас илүү цагийн хөлс тооцох, цлаин хөлсийг нэмэх шаардлагатай гэж үүний өмнө мэдэгдэж байсан юм. Төмөр замын компанийн төлөөлөгч энэ тухайд ойрын үед үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцрийн ширээнд суун хамтарсан шийдвэр гаргах болно гэж твитертээ бичсэн байна.
Х.Өлзийбаяр