x

Керчийн хоолой дахь Украйны өдөөн хатгалгын тухай

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. 

2018 оны 11-р сарын 25-нд Украйны цэргийн гурван усан онгоц Оросын Холбооны Улсын хилийн журмыг Керчийн хоолойн орчимд зөрчих гэж оролдсон билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү үйл явдлыг Украйны тал санаатай үйлдсэн өдөөн хатгалга хэмээн нэрлэсэн. Украйны усан цэргүүд улсын хил давах хууль журмыг мөрдөөгүй, хилийн боомтоос ирсэн хүсэлтэд хариу өгөөгүй, харин Оросын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтах тэнгисийн усанд шууд нэвтрэв. Оросын ерөнхийлөгч Украйны усан онгоцнуудыг албадан саатуулсан хилчдийнхээ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн үнэлж, Украйны тэнгисийн флот нь Азовын тэнгис рүү энэ оны 9-р сард хууль дүрмийн дагуу нэвтрэн орж байсан учир дүрэм журмыг маш сайн мэдэж байгаа хэмээн онцлон тэмдэглэсэн.

Эдгээр үйл явдлын дараа Барууны төлөөлөгчид ОХУ-ын буруугаас болж Aзовын тэнгис дэх нөхцөл байдал хурцадлаа хэмээн нэгэн дуугаар ярих болсон нь анхаарал татаж байна.  Үүнтэй холбогдуулан 11-р сарын 30-наас 12-р сарын 1-ний хооронд Аргентинд зохион байгуулагдсан «Их 20»-ийн чуулга уулзалтын үеэр Владимир Путин барууны удирдагчид, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украйны эрх баригчид Азовын тэнгис дэх өдөөн хатгалгаагаа урьдчилан бэлдэж явуулсан гэдгийг баримттайгаар тайлбарлажээ.

Энэ нь саатуулагдсан Украйны усан онгоцнууд дээр олдсон баримт бичгүүд, үүн дотор усан онгоцны дэвтэр дэх ОХУ-ын хилийг зөрчих даалгаврыг тодорхой зааварчилсан бичлэгүүд зэргээр нотлогдож байгаа юм. Эдгээр мэдээллийг Украйны усан цэргүүд байцаалтын үеэр баталсан болно.

Нөхцөл байдлыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж удаа дараа оролдож буй Барууны болон Украйны түншүүддээ дахин сануулахад, 2014 онд Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хот нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд бүх ард түмний хууль ёсны санал асуулгын үр дүнд нэгдэн орсон байдаг. Энэ үеэс эхлэн эдгээр нутаг дэвсгэр нь Оросын салшгүй хэсэг болж, улмаар манай улс Крымын хойгийн орчим дахь далайн бүсэд өөрийн орны тусгаар тогтнол, бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсон билээ. 2014 оны 3-р сараас эхлэн ОХУ нь Керчийн хоолойн эрэг дагуу цорын ганц улс бөгөөд 2003 онд байгуулагдсан Азовын тэнгис болон Керчийн хоолойг хамтран ашиглах тухай Орос-Украйны гэрээгээр хүлээсэн үүргээ харгалзан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ.

Сүүлийн үед Барууны улсууд Керчийн хоолойг «олон улсын статустай» хэмээн олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөлдүүлэх болсон. Энэхүү хоолой нь ОХУ болон Украйны эх газрын усан зай болох Азовын тэнгис рүү цутгадаг учир 1982 оны Далай тэнгисийн тухай НҮБ-ын конвенцын дагуу Керчийн хоолой хэзээ ч олон улсын статустай байгаагүй ба ирээдүйд ч ийм статустай болох боломжгүй гэдгийг Оросын Холбооны Улс нэг бус удаа мэдэгдэж байв. Тиймээс олон улсын усаар хөлөг онгоц дамжин өнгөрөх тухай эрх зүйн хэм хэмжээнүүд нь Керчийн хоолойд хамаагүй юм. Үүний хажуугаар Орос Улс нь бусад улс орнуудын адил өөрийн нутаг дэвсгэр дээрээ хил, гааль, цагаачлал, хорио цээрийн хяналтын тухай хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, тээвэр болон эдийн засгийн дэд бүтцийг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг арга хэмжээнүүдийг авах бүрэн эрхтэй юм.

Керчийн хоолойд болсон үйл явдлаар далимдуулан Украйны Ерөнхийлөгч Пётр Порошенко улс орныхоо 10 бүс нутагт байлдааны бэлэн байдал зарлав. Киевийн дэглэм болон П.А.Порошенко ямар төлөвлөгөөтэй байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Нэгдүгээрт, тэрээр Оросын эсрэг чиглэгдсэн шинэ давалгааг ашиглан сонгогчдын дунд оноо авч, өөрийн унаж буй нэр хүндийг сэргээхээр оролдож байна. Мөн түүнчлэн «Оросын түрэмгийлэл» хэмээх үзэгдэлд сөрөн зогсож буйгаар шалтаглан Украйны иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөг хатуу хязгаарлан, хүний үг хэлэх, цуглаан, хөдөлгөөн өрнүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хориглохоор зорьж байна. Ингэснээр Киевийн эрх баригчид нь хүссэн болгоноо ард түмнээс булаан авах эрхтэй болж байгаа бөгөөд үүнд хувийн өмчөөс эхлэн баримт бичгийг оруулан юу ч байж болох юм. Украйны хууль хүчнийхэн шүүх, мөрдөн байцаалтгүйгээр хүч хэрэглэх өргөн эрх мэдлээр хангагдаж байгаа буюу ингэх нь улс орон даяар иргэний мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй байдаг.

Байлдааны бэлэн байдлыг гол төлөв орос хэлээр ярьдаг ард иргэд оршин суудаг нутаг дэвсгэрүүдэд зарласан нь анхаарал татаж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгын үр дүнгээр эдгээр ард иргэд нь одоогийн эрх баригчдын үйл ажиллагааг дэмждэггүй нь анзаарагддаг.

Украйнд болж байгаа үйл явдлыг бид нөхцөл байдал хүчирхийллийн замаар өрнөж буйн түгшүүрт дохио хэмээн дүгнэнэ. ОХУ нь НҮБ, ЕАБХАБ, Европын Зөвлөл болон олон улсын бусад байгууллагуудыг Украйнд хүний эрх, эрх чөлөө боомилогдож, нөхцөл байдал гутрангуй болж, харин төр засаг нь асуудлыг хүчээр шийдэх гэж заналхийлж байгааг анхаарна уу хэмээн уриалж байна. Украйны Ерөнхийлөгч П.А.Порошенко нь эрх мэдэлдээ шунан, төр засгийн оргилд үлдэхийн тулд улс орноо ээлжит ер бусын явдалд татан оруулж, энэхүү ажиллагаа нь Украйны болон Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн барууны чиглүүлэгчдийн анхаарлыг хандуулж байна.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 12 цаг 6 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 12 цаг 8 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 12 цаг 10 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 12 цаг 11 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 12 цаг 12 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 12 цаг 16 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 12 цаг 17 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top