Франц даяар сар орчим хугацаанд үргэлжилж буй “шар хантаазтан” иргэдийн тэмцэл нь эхэндээ шатахууны татварыг нэмэхийн эсрэг байсан бол сүүлдээ амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг зогсоохын төлөө болж хувирсан юм.
Парис болон бусад хотуудад өрнөж буй тэмцэлтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон телевизээр мэдэгдэл хийж, тэмцлийн хариуд цалингийн доод хэмжээг өсгөж, татварыг хөнгөлөхөөр болсноо өчигдөр зарлалаа.