x

Ерөнхийлөгч Макрон ард түмэндээ хандаж үг хэлнэ

Парис болон бусад хотуудад өрнөж буй “шар хантаазтан” иргэдийн бослого тэмцэлтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр орой телевизээр ард иргэддээ хандаж үг хэлнэ. Франц даяар сар орчим хугацаанд үргэлжилж буй тэмцэл нь эхэндээ шатахууны татварыг нэмэхийн эсрэг байсан бол сүүлдээ амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг зогсоохын төлөө болж хувирсан юм.

Өнгөрсөн Бямба гаригт орон даяар шар хантаазтангуудын тэмцлийг дэмжиж 136 мянга орчим иргэд гудамжинд гарч, 1200 гаруй хүн баривчлагдсан байна. Нийслэл Парис хот хамгийн их хохирол амсч, барилгын цонхнууд хагарч, автомашинууд шатаж, дэлгүүрүүд тоногдсон юм. Парист 10 мянга орчим хүн жагссан байна. Сангийн сайд Бруно Ле Мэйр нөхцөл байдлыг “бизнес, эдийн засгийн сүйрэл” гэж тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Макрон өнөөдөр тус улсын гол таван үйлдвэрчний эвлэл, гурван том ажлын байр зуучлалын байгууллагын төлөөлөл болон орон нутгийн албан хаагчидтай уулзана. Уулзалтад Францын ерөнхий сайд Эдуард Филипп, засгийн газрын есөн сайд оролцохоор болжээ. Тэмцлийн турш Макрон хөшигний ард байж, шууд мэдэгдэл хийхээс зайлсхийж, шар хантаазтангууд түүнийг огцрохыг шаардаж байв.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Францын засгийн газар шатахууны татварыг нэмэх хугацаагаа зургаан сараар хойшлуулах шийдвэр зарласан ч тэмцэл зогсоогүй. Францад дизель түлшний үнэ сүүлийн 12 сарын хугацаанд 23 хувиар өссөний дээр Ерөнхийлөгч Макроны шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дизель түлшний татварыг 6.5 хувиар, бензиний татварыг 2.9 хувиар өсгөхөөр болсон юм. Шатахууны татварыг нэмсэн нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой байв. Гэвч энэ шийдвэр ард иргэдийн тэсвэр тэвчээрийг барж, гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн юм. Санал асуулгаар францчуудын 66 хувь шар хантаазтан иргэдийн тэмцлийг дэмжиж, харин Эммануэл Макроны үнэлгээ 23 хувь болж буураад байна. Тиймээс өнөөдрийн шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрээ Макрон 20:00 цагт телевизийн сувгаар иргэдэд хандаж үг хэлэхдээ зарлах гэнэ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 12 цаг 26 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 12 цаг 28 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 12 цаг 30 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 12 цаг 31 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 12 цаг 32 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 12 цаг 35 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 12 цаг 37 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top