Байгалийн малтмалын эрчим хүчний эх үүсвэрээс аажмаар татгалзах нь нефть, байгалийн хийн зах зээлийн Иран, Орос мэтийн тоглогчдын хамаарлаас тусгаарт гарахад нь тустай хэмээн Елисейгн ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.
"Манай эрчим хүчний стратегийн малтмал эрчим хүчний эх сурвалжийн хамаарлыг эмчлэх арга” гэж Макрон тайлбарлав.
"Түлшний үнэ, хийн тооцоо нь Орос, Саудын Араб, Ираны шийдвэрээс хамаардаг. Тиймээс малтмалын эрчим хүчний эх сурвалжаас аажмаар татгалзах нь манай нийгэм ба эдийн засгийн хувьд чухал бөгөөд тэр нь тусгаар тогтнол манай бие даасан байдлыг бэхжүүлнэ” гэж тэр онцлов.
Франц нүүрсний цахилгаан станцуудаас 2022 он гэхэд салсан байна гэж Макрон мэдэгдлээ. Сэргээгдэх эрчим хүчинд жил бүрийн татаасыг 3 тэрбум еврогоор нэмэгдүүлэн нийт хэмжээг нь 8 тэрбумд хүргэнэ гэж тэр амлав.
Ийнхүү сэргээгдэх эрчим хүчинд оруулж байгаа мөнгө жилдээ 8 тэрбум болж байна. Салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг 2030 гурав дахин нэмэгдүүлнэ гэж тэр бас хэлжээ.
М.Цогт