Өнгөрсөн бямба гаригт БНХАУ-ын Сычуань мужид байрлах сансрын судалгааны төв “Чан Э-4” нэртэй сансрын пуужингаа хөөргөжээ. Энэхүү аппарат дэлхийн бөмбөрцгийн тойрог замаас сарны тойрог замд орж, хурдаа удаашруулан, улмаар сарыг тойрон аялж, сарны цаад талд бууж, тандалт хийсэн тоо баримтаа “Ши Чюй” нэртэй дамжуулах дагуулаар эх газарт ирүүлэх аж.
Энэ хүрээнд хөлөг сарны гадаргуугийн болон газарзүй, геологийн бүтцийг судална. Саран дээр үүрэг гүйцэтгэх нь сансрын судалгаа хайгуулын ажилд чухал ач холбогдолтой байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сарны тойрог замд нэгэн шинэ хөлөг гаргахыг Засгийн газартаа үүрэг болгоод байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.