Христийн Ардчилсан холбоо намын даргын суудалд Ангела Меркелийн оронд сонгогдсон Аннегрет Крамп-Карренбауэр эхэндээ Меркелийн бодлогыг үргэлжлүүлэх байх, гэхдээ байдал цаашид хэрхэн өрнөхийг хэлэхэд бэрхтэй гэж зарим шинжээчид үзэж байна.
Аннегрет Крамп-Карренбауэрыг германчууд "Меркель хоёрдугаар" гэж нэрлэх болжээ.
Германы Христийн ардчилсан холбоо намын даргаар Аннегрет Крамп-Карренбауэр болон намын даргын суудлыг Меркелиэс авлаа. Намын их хурал дээр даргад нэр дэвшигч нараас тэр эмэгтэй шилэгдлээ.
Аравдугаар сарын эцсээр Германы канцлер Ангела Меркель өөрийн нэрийг намын даргад дахин дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр канцлерын энэ бүрэн эрхийн хугацааг дүүргэнэ гэдгээ ч мэдэгдсэн юм.
Меркелийн ойрын хамтран зүтгэгч Крамп-Карренбауэр нь төвийг сахисан бодлого барьдаг. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нар нь илүү радикал хүмүүс байв.
Меркелтэй эртнээс сөрөх болсон Фридрих Мерц нь ХАХ намын баруун жигүүрийн төлөөлөгч бөгөөд канцлерийг хурцхан шүүмжилсээр иржээ. Энэ гурван өрсөлдөгч нар Орост Меркель шиг хүлээцтэй ханддаггүй.
Крамп-Карренбауэр гэхэд л Азовын тэнгисийн хэрэг явдлын дараа, Европын ба Америкийн боомтуудыг Крымын хөлөг онгоцуудыг оруулахгүй байхын төлөө дуугарч байлаа. Харин Мерц “Хойд урсгал” хийн хоолойн талаар дахин авч хэлэлцэх хэрэгтэй гэж байсан юм.
Эдгээр мэдэгдлүүд нь сонгуулийн сурталчилгаа байсан болов уу. Харин Крамп-Карренбауэр ирээдүйд ямар бодлого барих нь одоогоор хэлэх аргагүй.
Мини-Меркель
Өмнөх зүтгэлээс нь харахад Карренбауэр хоёрдугаар Меркель байж болох талтай. Түүнийг мини-Меркель, Меркелийн клони гэж нэрлээд байгаа. Энэ хүнийг Меркель канцлерын хугацаагаа тайван дуусгахаар сонгосон юм. Энэ утгаараа онцгой өөрчлөлт гарахгүй болов уу. Гэхдээ тэр хууль бусаар цагаачлагч нарт хатуу хандана гэдгээ хэлж амжсан.
Нөгөө талаасаа Меркелийн шугамыг үргэлжлүүлэн барина гэх магадлал муутай. Өөрчлөлт гарах нь дамжиггүй. Харин ямар тал руу, ямар хэмжээгээр гэдэг нь цаг хугацааны асуудал юм.
Карренбауэр цаашид шинэ канцлер болох уу гэсэн асуулт бий. Меркель намын дарга болоод шууд канцлер болсон юм. Шинэ эмэгтэй ч Меркелийн карьерын замаар явж ирсэн. Харин одоо яах бол?
Меркель намын хурал дээр хэлсэн төгсгөлийн үгээ “Шинэ даргатай боллоо. Би канцлер хэвээр байгаа” гэж хэлснээр төгсгөжээ. Тэр нь намайг канцлераар үлдээ гэсэн утгатай санагдана.
М.Цогт