Шинэ Зеландын "Newshub" гэдэг хэвлэл дэлхийн хамгийн хачин нэртэй нисэхийн буудлуудыг жагсаав.
Батман хотынхоо нэрээр нэрлэгдсэн Туркийн "Batman" аэропорт энэ жагсаалтын нэгд бичигдлээ. Хоёрт нь "ямар ч хэрэггүй цагираг" гэж буух "Useless Loop" гэдэг Австралийн аэропорт нэрлэгдсэн байна. Тэр буудал Перт хотоос мянгаад км-ын зайтай мөн тийм нэртэй хотод байрладаг гэнэ.
Мөн Испанийн "Moron" буюу "усан тэнэг" нисэхийн баазын нэрийг тэмдэглэв. Аляска дахь айдас эсвэл гутралыг илэрхийлэх дуу алдалтын "Eek" дуутай нисэх буудал ч тэнд багтлаа. АНУ-д "Danger" буюу "аюултай" гэдэг нэртэй нисэх буудал бас оржээ.