x

​​​​​​​Автомобилийн компаниудын алтан "гар цайлгалт”

Японы Nissan Motor автоконцерны Захирлуудын зөвлөл санал нэгтэйгээр Карлос Гоныг даргын тушаалаас нь огцруулсан билээ.

Залилангийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Ниссан автоконцернын  тэргүүн Карлос Гоныг 10 жилээр хоригдох ял ба 10 сая иенийн (бараг $89 мянган доллар) торгууль хүлээж байна. Mitsubishi Motors ба Renault хоёрыг толгойлж байсан Гон нь Reuters агентлагийн судалгааны дагуу дэлхийн автомобилийн компаниудын  хамгийн өндөр шан хөлстэй тэргүүн нарын нэг байлаа. 

Сүүлчийн санхүүгийн жилд автомобилийн компаниудын топ-менежерүүдэд тогтоогдсон нөхвөрийн багцын тухай дор өгүүлнэ.

Мери Барра - $21,96сая

General Motors компанийн гүйцэтгэх захирал

Нөхвөрийн багцад нь цалингийн $2,1сая, үйлдвэрийн ажилтны хувьцааны төлбөрийн $10,7 сая, бусад төрлийн нөхвөр ба шагналын  $4,96 сая, өөр бусад нэмэлт нөхвөрийн $4,2 сая багтаж байна. 

Карлос Гон - $16,9сая

Энд Renault компаниас $8,4 сая, Nissan компаниас $6,5 сая, Mitsubishi компаниас $2 сая багтжээ. 

Жим Хэккет - $16,7 сая

Ford Motor Co компанийн тэргүүн

Нөхвөрийн багцад цалин $1,34 сая, үйлдвэрийн ажилтны хувьцааны төлбөрийн $10,37 сая, бусад төрлийн нөхвөр ба шагналын $4,6 сая, өөр бусад нэмэлт нөхвөрийн $0,42 сая багтаж байна. 

Билл Форд - $15,6сая

Ford компанийн захирлуудын зөвлөлийн дарга

Нөхвөр нь цалингийн  $1,65сая, үйлдвэрийн ажилтны хувьцааны төлбөрийн $10,27 сая, бусад төрлийн нөхвөр ба шагналын $1 сая дээр нь нэмэлт нөхвөрийн $2,71 саяас бүрэлджээ.

Дитер Цетше - $9,8сая

Daimler Chrysler компанийн тэргүүн

Нөхвөрийн багцад цалин $2,29 сая, үйлдвэрийн ажилтны хувьцааны төлбөрийн $3 сая, бусад төрлийн нөхвөр ба шагналын $4,5 сая багтаж байна. 

Харальд Крюгер - $9,5 сая

BMW компанийн тэргүүн

Нөхвөрийн багцад цалин $1,71 сая, үйлдвэрийн ажилтны хувьцааны төлбөрийн $0,2 сая, бусад төрлийн нөхвөр ба шагналын $7,6 сая, нэмэлт нөхвөрийн $0,02 сая багтаж байна. 

Дэн Амман - $9,3 сая

General Motors компанийн тэргүүн

Нөхвөрийн багц нь цалингийн $1,45 сая, үйлдвэрийн ажилтны хувьцааны төлбөрийн $4,1 сая, бусад төрлийн нөхвөр ба шагналын $1,6 сая, жил тутмын нэмэлт $2,1 долларын олголт зэргээс бүрджээ.

Илон Маск-боломжит нөхвөр $2,6 тэрбум доллар

Tesla Inc компанийн тэргүүн

Хувьцаа эзэмшигчид нь нөхвөрийн хэмжээг нь тогтоосон ба тэр нь $2,6 тэрбум хүрч магадгүй. Түүнд нь цалин, шагнал байхгүй ба  компанийн ойрын  10 жилд $650 тэрбум хүрэх зах зээлийн үнэлгээн суурилагдан тогтоогдсон байна гэж Reuters мэдээлэв. 

Чон Монгу - $4 сая

Hyundai Motor компанийн тэргүүн

Чон Монгу нь Солонгосын "Хёндэ Мотор Групп" ба "Хёндэ Мотор" гэсэн авто үйлдвэрлэгчийн тэргүүн бөгөөд үйлдвэрийн эзэн. 

"Хёндэ Мотор Групп" нь 42 охин компаниудаас бүрэлддэг ба Солонгосдоо хоёр дахь том концерн юм. "Хёндэ Групп" концерныг үүсгэн байгуулсан эцэг Чон Чуёныг залгамжлан Чон Монгу гарч ирсэн ба эцгийнхээ амьд үлдсэн найман хүүхдийн ах нь гэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (31.13.191.202)
    goy yumooo
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 12 цаг 22 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 12 цаг 24 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 12 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 12 цаг 27 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 12 цаг 28 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 12 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 12 цаг 33 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top