Люксембургийн Вант улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо. Тус улс нийтийн тээврийн бүх үйлчилгээгээ ард иргэддээ үнэ төлбөргүй болгожээ.
Тодруулбал, Трамбай, галт тэрэг, автобусны бүх чиглэл ирэх зунаас үнэгүй үйлчлэх аж. Нийт 999 мкв нутаг дэвсгэр бүхий тус улсын нийтийн тээврийн хөлс дунджаар 2 евро байжээ. Нийтийн тээврийн зардалд жилд дунджаар 1 тэрбум евро зарцуулдаг ч эргүүлээд ердөө 30 сая евро олдог гэнэ.
Нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосноор хувийн машины тоог бууруулах, улмаар түгжрэл, тээврийн хэрэгслээс гарах утааг багасгахад ч нөлөөлнө гэж тус улсын эрх баригчид тооцоолсон байна.
Дэлхийн зарим хотууд түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврээ үнэгүй болгодог жишиг бий. Гэхдээ Люксембург шиг нийтийн тээврийн бүх зардлаас иргэдээ чөлөөлсөн улс байгаагүй учир тэд анхдагч болж байна.