Шинэ Зеландын Хойд ба Өмнөдийн гол арлууд 2016 оны газар хөдлөлтөөс хойш хоорондоо хоёр метрээр ойртсон байна.
Эргийн ландшафт шугамыг 7,8 магнитуттай газар хөдлөлт хүчтэй өөрчилсөн байна. Газар хөдлөлтөөр 25 газар цууралт үүсч хуурай газрын зарим хэсэг далайн төвшнөөс дээш найман метрээр өргөгдөн хоёр гол арлын зай ойртжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар арлуудын хөдөлгөөн хэдэн жил үргэлжлэх учраас өөрчлөлт төгсөөгүй байна. Тэдний хөдөлгөөн аажмаар зогсох гэнэ.