Хуурамч ташаа мэдээ мэдээлэл тараах явдлыг Малайз улсад “хууль бус үйлдэл” гэж үздэг болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Малайзын парламент хуурамч мэдээлэл тараагчидтай тэмцэх тухай хуулийн төслийг өнөөдөр баталсан байна. Уг хуульд зааснаар, хуурамч мэдээлэл тараасан нь тогтоогдсон хуулийн этгээдэд зургаа хүртэлх жилийн хорих ял, 120 мянган ам.долларын торгууль ногдуулдаг болох юм.
“Энэ онд бүх нийтийн сонгууль хийх гэж байгаатай холбоотойгоор Малайзын эрх баригчид өрсөлдөгчдийнхөө амыг таглах гэж ийм хууль баталлаа” гэж шүүмжлэгчид үзэж байгаа бол тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг” гэж шүүмжилж байна.
Малайзын энэ хууль нь гадаадын иргэдэд ч хамааралтай аж. Тодруулбал, Малайзын талаар хуурамч ташаа мэдээлэл тараасан гадаадын иргэнд ч дээр дурдсантай адил хариуцлага тооцох юм байна.
Зүүн Өмнөд Азийн бусад улс орон, тухайлбал Сингапур болон Филиппин үүнтэй адил хууль батлахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлсэн аж.
Малайз улс хуурамч мэдээлэл тараасан этгээдүүдэд 6 жилийн хорих ял онооно
Санал болгох
Сэтгэгдэл (4)