x

Япон зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэв

/Зургийн тайлбар: F-35B Lightning II онгоц  USS Essex (LHD-2) десантын хөлөг дээрээс хөөрч байгаа нь/

Ойрын хугацаанд нэгэн гайхалтай үйл явдал болох төлөвтэй. Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаагаа давшилтын зэвсэглэлийн төрлүүдтэй болох гэнэ. Нэг үгээр тус орон бүрэн хэмжээний армитай болно.

Арванхоёрдугаар сард тус орны парламент “Үндэсний батлан хамгаалах хөтөлбөрийн удирдлага болгох зарчмууд” гэсэн баримтыг батлах юм. Японы хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар тэр баримтад олон төрлийн зориулалттай Америкийн F-35 сөнөөгч-бөмбөгдөгч 100 онгоцыг авах зардал суусан байх ёстой ажээ. Японы өөрийгөө хамгаалах хүчин тийм 42 онгоцтой. Тэд нь хуурай газрын байрлалтай F-35А онгоцууд юм.

F-35B  гэсэн сөнөөгч-бөмбөгдөгчийн хөлөг онгоцноос хөөрөх хувилбарыг энэ удаа сонгох ёстой. Эгц хөөрч, буух системтэй эдгээр онгоцуудыг хөнгөн зэрэглэлийн онгоц тээгч дээр ашиглаж болох юм. Японы Өөрийгөө хамгаалах хүчний мэдэлд байгаа “Изумо” гэдэг нисдэг тэрэг тээгч хөлөг онгоцуудаас ганц хоёрын зэргийг хөнгөн төрлийн онгоц тээгчид хувирган сайжруулж авах байх л даа.

Энэ мэдээ бол үнэндээ “хувьсгал” болсон чухал асуудал. Японд үндсэн хуулиар нь арми байхгүй, практик дээр бол байхаар ч барахгүй байгаа гэсэн хачин юм байдаг гээд л Зөвлөлтийн телевиз тухайн цагтаа хошигнож байлаа. Япончууд  хариуд нь “Өөрийгөө хамгаалах хүч нь арми биш, түүнд давшилтын зэвсэг огт үгүй, танк, онгоц, их буу чинь хэн нэгэн довтолбол хамгаалах хэрэгсэл” гэж байсан юм. Гэтэл тийм хэрэгсэлд нь тусламж болгон Японыг Америк хамгаалах ёстой байжээ. Гэхдээ, хөнгөн төрлийн онгоц тээгчийг яагаад ч хамгаалалтын зэвсэг гэхгүй. Энэ нь зөвхөн довтолгооны хэрэгсэл.

Яагаад Япон гэнэтхэн өөрийн довтолгооны зэвсэгтэй болохоор шийдэв ээ?

Тус оронд  милитаризмын санаа сэтгэл сэргээд өмнөд тэнгисүүдийг дахин эзлэхээр мөрөөдөв үү? гэсэн таамаглалыг шууд л хаях ёстой. Бусидогийн сэтгэлгээ, дэлхийг эзэн хааныхаа хөлд сөхрүүлнэ гэсэн төлөвлөгөө одоо зөвхөн самурайтай кинонд л үлдсэн нь мэдээж. Хааяа хааяа япон түшмэдүүд Ясүкүни сүмд очдогоос өөр дэлхийг эзлээд буулгах санаа огт илрэхгүй болсон байх. Сүмд очлоо гээд тэдэнд биш, хөршүүдэд нь л дайнч санаа төрөөд байдаг гэмээр. Коммунист эсвэл капиталист хувцас өмслөө гээд тэр үндсэрхэг үзэл нь Японд биш Хятадад, хоёр Солонгост, Вьетнам, Тайваньд л давамгайлах үзэл болдог гэлтэй. 

Бүс нутгийн бусад орнуудаас илүүтэйгээр амьдралын бүхий л салбарт нь Америкийн нөлөө гүнзгий суусантай холбоотой байх.

Геополитикийн сөргөлдөөн Америк мэтийн том гүрний амбиц гэдэгт япончууд дасчээ. Курилийн арлуудын тухай ярихдаа хүртэл сэтгэлийн хөөрөл огт харагдуулдаггүй. Хойд нутгаа буцаан авах хүсэл санаа нь япончуудын цөөхөн хувийг эзэмддэг гэвэл алдахгүй. Тэд нар нь голдуу л хүйтэн дайны үеэр хүмүүжигдсэн ахмад үеийнхэн юм. Курилийг буцаан авах эрмэлзэлдээ тэд Орост хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Курилийн сэдэв байхгүй байсан бол тодорхой хэмжээний бизнесменүүд л мөнгө авахгүй байлаа. Нэг үгээр бизнес л юм.

Гэтэл саяхнаас гадаад бодлогын тэр анзааргагүй байдал өөрчлөгдөж эхлэв. Түүний буруутан нь Умард Солонгос болов. Японтой хөрш хойгт дайны занал газар авч тэднийг зовоож эхэлсэн юм. Бас дээр нь Хятадын цэргийн хүчин чадал эрс нэмэгдлээ. Энэ бүгд нь Америкийг зовоож байгаа. Гэсэн ч Дональд Трамп  Хятадтай зөвхөн Америкийн ашиг сонирхолд нийцэх бодлого явуулж байгаа ба түншүүдийн бодол санааг авч үзэхгүй нь тодорхой болоод эхэлсэн.

Тэгээд л япончууд “том ахдаа” хэрэгтэй үед хамгаална гэдэгт нь нэг л итгэл муутай болов. Тэр нь Японд энэ хурдан өөрчлөлттэй ертөнцөд өөрийн байр суурийг хайхад түлхэж байна. Тэр хайлтаа эртнээс  туршигдаад ирсэн зэвсгийн хүчээр бэхжүүлэх санааг тэдэнд өгсөн бололтой.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 13 цаг 27 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 13 цаг 29 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 13 цаг 32 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 13 цаг 37 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 13 цаг 38 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top