x

ТА ҮЛЭЭЖ БАЙНА!

Марк Скаузэн

Та үлээж байна!

Трампын гамшгийн төлөвлөгөө:

Ерөнхийлөгч өөрийн зохиомол худалдааны дайныг улам өрдөж байна

 

“Худалдаанаас болж нэг ч улс сүйрч байсангүй.”
Бэнжамин Франклин

 

Хэрвээ “Эдийн засгийг дахин агуу болгох” MEGA аяныг эхлүүлэх мөч хэзээ вэ гэвэл яг одоо л тэр мөч байна.
MAGA-гаас MEGA руу: Таныхаар бол боломжтой! – Марк Скаузэн

Би гадаад худалдаа болон даяаршлын талаар Трампын дахин сонгогдсон бүрэн эрхийн үед гарсан шиг олон ташаа мэдээллийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй.

Би Ерөнхийлөгч Дональд Трампыг дахин дахин хуучинсаг протекционист (дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах үзэлтэн) гэж анхааруулж байсан. Тэрээр 1930 оны эдийн засгийн хямралыг улам дордуулсан, зартай Смут-Хоулигийн тарифын хуулийг батлуулсан сенаторууд болох Рид Смут, Уиллис Хоули нартай адилхан байна. 

10 хувийн нэгдсэн татвар ногдуулах тухай Трампын Үндсэн хуультай зөрчилдөх энэхүү зарлиг “Чөлөөлөгдсөн өдөр” гэж гоё нэр өгсөн ч Жорж Оруэллийн 1984 романы “шинэ хэллэг” санагдуулам зүйл. Үнэндээ энэ татвараар хэн ч чөлөөлөгдөхгүй. АНУ-ын автомашин, ган, бусад барааны дотоодын үйлдвэрлэгчид ч гэсэн зардал нэмэгдэхтэй нүүр тулна. Учир нь эдгээр бараанд ордог олон чухал орц гадаадаас орж ирдэг.

Фокс Ньюсийн Жесси Уоттерс Ерөнхийлөгчийн төлөө уухайлагч маягаар энэ “Чөлөөлөгдсөн өдөр”-ийг “эдийн засгийн тусгаар тогтнолоо” тунхаглалаа гэж хашхирч байна. Яг үнэндээ 1776 онд Адам Смит “Үндэстнүүдийн баялаг” номоо хэвлүүлсэн нь эдийн засгийн тусгаар тогтнолын жинхэнэ тунхаг байсан юм (Томас Жефферсон улс төрийн тусгаар тогтнолын тунхгийг бичихийн өмнөхөн). Энэ номонд Адам Смит протекционизмын эсрэг, чөлөөт худалдааг дэмжсэн тун уран тансаг үндэслэл тавьсан. Тэр ном бол жинхэнэ чөлөөлөлт, харин Трампын татвар бол эсрэг үйл.

Нэг зүйлийг тодорхой ойлгоё: Трампын тарифууд бол зүгээр л татварын нэмэгдэл бөгөөд гадаадынхан биш, Америкийн үйлдвэрлэгчид, хэрэглэгчид л үүнийг төлнө.

Харвардын эдийн засагч, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөлийн дарга асан Жэйсон Фурман хэлэхдээ :“Импорт гэдэг бол муу зүйл биш, сайн зүйл. Энэ нь хэрэглэгчдэд илүү олон сонголт өгдөг — Мексикийн авокадо, Өмнөд Солонгосын хямд машин, Францын чанартай оргилуун дарс гэх мэт. Америкийн компаниуд чанартай барааг хямд үнээр үйлдвэрлэж, олон улсад өрсөлдөх боломжтой байдаг нь тэд импортын ган, машины сэлбэг, нарийн тоног төхөөрөмж ашигладагтай холбоотой. Мөн эдгээр зүйлийг гадаадаас оруулж ирснээр бид илүү бүтээмжтэй, өндөр цалинтай ажлуудад төвлөрөх боломжтой болдог. Үүнд сансар судлал, программ хангамжийн экспортын салбар ч орно.”

Худалдааны дайны халуун сэдэв дунд орхигдож буй нэг чухал зүйл бол Америкийн автомашинууд ч тарифын нөлөөнөөс зугтахгүй. Учир нь нэг машиныг угсрахад шаардлагатай 30,000 орчим эд ангид 40 орчим хувь нь гадаадаас ирдэг бөгөөд үйлдвэрлэл нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурладаг.

Ер нь нийлүүлэлтийн сүлжээ бол АНУ-ын бүх салбарын үйлдвэрлэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

энэ зохиомол хямрал эдийн засагт муу нөлөөтэй гэдгийг Уолл Стрийт аль хэдийн илэрхий харуулаад байна. Би үүнийг “Трампын гамшгийн төлөвлөгөө: Татвар нэмэх нь!” гэж нэрлэе. – Марк Скаузэн

Трамп баруун, солгойгүй тариф хүчээр тавьж эхэлснээс хойш хөрөнгийн зах зээл 3 их наяд доллароор унаад байна. Хямрал ба хямдралын зах зээл улам бүр бодитой болж байна. Энэ бүхнийг Ерөнхийлөгч захын сургуульд заадаг энгийн эдийн засгийн онол болон “харьцангуй давуу талын хууль”-ийг ойлгосон бол зогсоож болох байлаа. (Тэр магадгүй Уортонд сурч байхдаа эдийн засгийн хичээлийн үеэр унтаж байсан байх; тэндхийн багш Жереми Сигел хүртэл түүний худалдааны дайныг “цэвэр солиорол” гэж нэрлэсэн.)

Эдийн засагчдын дийлэнх олонх нь чөлөөт худалдаа, даяаршлыг дэмждэг гэдэг дээр санал нийлдэг. Хэрвээ Ерөнхийлөгчийн зорилго нь эцэстээ бүх улс орны тариф ба бусад саадыг бууруулах юм бол би дэмжинэ. Гэвч одоогоор эсрэг дүр зураг харагдаж байна.

Бидний Үндсэн хууль халдлагад өртөж байна

Тийм ээ, бидний ардчилал аюулд байна. Одоо бид ердөө ганц хүний — АНУ-ын Ерөнхийлөгчийн — санаачилгаар томоохон бодлого шийдэгдэж байгаа аюултай цаг үед амьдарч байна. Энэ бол Америкийнх бус, бүр Үндсэн хуулийн эсрэг зүйл юм.

Үндсэн хуулийн 1-р зүйл, 8-р заалтаар тариф, татвар, тоо хэмжээг тогтоох эрх нь Конгресст хадгалагдсан, Ерөнхийлөгчид биш. Зөвхөн дайн байлдаантай онцгой үед л эсрэгээр байж болно. Харин Трамп энэ байдлыг хуурамчаар бүрдүүлж байна. Онцгой байдалд хүргэх хэмжээнд худалдаа нөлөөлөөгүй, ялангуяа бидний холбоотнуудтай бүр ч хамаагүй баймаар.

АНУ-ын “хаан болохыг хүсэгч” маань орлогын албан татварыг импортын татвараар орлуулах санаа дэвшүүлж байсан. Энэ нь БНУ байгуулагдах эхэн үед байсныг дуурайж буй хэрэг. Харин Стив Форбсийн санал болгож буй нэг шатлалт татварын систем бол илүү ухаалаг — шууд ил захидлаар бөглөж болохоор хялбар. Ерөнхийлөгч эдгээр хялбар санаан дээр төвлөрөхийн оронд татвар нэмэхэд бүх хүчээ зарцуулж буй нь харамсалтай.

Хүндэтгэсэн,
AEIOU
Марк

Доктор Марк Скаузэн бол “Америкийн эдийн засагч” хэмээн алдаршсан. Монгол хэл дээр хэвлэгдсэн “Эдийн засгийн эдүгээчлэгдсэн замнал” номын зохиогч бөгөөд Forecasts & Strategies сэтгүүлийн ерөнхий редактор юм (www.markskousen.com). Тэрээр FreedomFest арга хэмжээний үүсгэн байгуулагч, зохион байгуулагч. (www.freedomfest.com). Калифорнийн Чапманы их сургуульд Doti-Spogli-ийн эрх чөлөөт зах зээлийн профессор,

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТА ҮЛЭЭЖ БАЙНА! 21 цаг 35 мин АНУ-ын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна 21 цаг 48 мин Биологийн улсын XXXV олимпиад үргэлжилж байна 21 цаг 55 мин Амралтын өдрөөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 21 цаг 58 мин Анхан шатны тусламж үзүүлэх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа 22 цаг 6 мин "Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна" 22 цаг 15 мин Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөллөө 23 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 23 цаг 11 мин Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 2025-04-04 ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов 2025-04-04 Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв 2025-04-04 “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ 2025-04-04 Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах төслийн тайланг хэлэлцлээ 2025-04-04 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь шатны төсөл эхэлж байна 2025-04-04 Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав 2025-04-04 БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо 2025-04-04 Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь эрүүл мэндэд аюул дагуулж болзошгүй 2025-04-04 Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай байна 2025-04-04 Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна 2025-04-04 Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа 2025-04-04
iИх уншсан
Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша... Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд а... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна
Top