x

"Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна"

Он гарсаар автомашины татвар болон авто зам ашигласны төлбөр нэмэгдсэн талаар цахим орчинд иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Ийнхүү Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбарыг зорин очиж жолооч нар машины татварын тухай ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.

Биднийг очиход авто тээврийн үйлчилгээ авахаар иргэд урт дараалал үүсгэсэн байв. Эхний цонхон дээр ээлжээ хүлээж байгаа иргэнээс татварын дарамтын талаар асуухад тэрээр “приус-20” машин унадаг гэв. Өмнө жилийн татвар 53.000 төгрөг байсан бол энэ жил 234.000 төгрөг төлсөн нь олон хүүхэдтэй тэдний гэр бүлд хүнд туссан гэнэ.

Тэрээр машинаа зарсан учраас дугаар хадгалуулах үйлчилгээ авахаар оочерлож байгаа нь энэ аж. Мөн энгийн дугаар худалдаж авахад доод тал нь 1.4 сая төгрөгийн ханштай байгаа аж.

Түүний хувьд саяхан машин сонирхохоор Да хүрээ захыг зориход бүх машины худалдан авалт зогсчихсон учраас гишгэх ч газаргүй болсныг хараад энэ их татвар ард иргэд, бизнес эрхлэгчдийг хүртэл сөхрүүлж байна гэв. Тэрээр “Татвар нэмэгдээд, зам нь сайжраад, түгжрэл нь буурсан уу гэвэл үгүй шүү дээ. Хар ухаанаар бодвол сонгуулийн мөнгөө босгодог юм уу, яадаг юм. Бүү мэд. Татвар нэмэх ямар ч шаардлага байгаагүй. Одооны залуучууд орох оронтой болчихоод хөл дүүжлэх унаатай болъё гэхээр чадахгүй байна. Бүх зүйл дээр л иргэдийг боож байна. Бид сөхөрч байна” гэснээр бидний яриа өндөрлөв. Тэрээр өөрийгөө С.Амар гэж танилцуулсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг аж.

Иргэн Р.Батбуян: Татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо

Зэргэлдээх сандал дээр дарааллаа хүлээж суугаа иргэн Р.Батбуянтай цөөн хором ярилцсан юм. Тэрээр орон нутагт тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг гэнэ.

-Он гарсаар машины татвар, хураамжууд хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Таны хувьд өмнө нь хэдэн төгрөгийн татвар төлдөг байв?

-Өмнөх онтой харьцуулахад машины татвар зургаа дахин нэмэгдсэн байна лээ. Хамгийн багадаа л тав дахин нэмэгдсэн гэсэн. Дээрээс нь зам ашигласны төлбөр хуучин 20.000 төгрөг байсан бол одоо 100.000, 200.000 төгрөг болсон. Миний хувьд зам ашигласны төлбөр гэж 200.000 төгрөг төлсөн. Үүнийг далимдуулаад өмнөх татваруудыг гаргаж ирж байна. Жишээ нь, 2016 онд унаж байгаад ашиглах боломжгүй болчихсон, түүнээс хойш нэг ч удаа хөдлөөгүй машинаас 10 жилийн дараа татвар авч, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна. Уг нь хуулиараа хасалт хийлгэх ёстой боловч иргэд эрх зүйн мэдлэг байхгүй, дээрээс нь монголчууд хэнэггүй зангаасаа болоод хасалт хийлгээгүй байдаг. Гэхдээ 2016 оноос хойш явахаа больсон гэдэг нь олон орц, гарцны камераар нотлогдчихно шүү дээ. Гэтэл татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо.

-Машины татвар нэмэгдсэн шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс Тавантолгой ХХК-иас сүүлийн дөрөв, таван жил төсвөө бүрдүүллээ. Монголчууд урагшаа нүүрс гаргаж, татвараа бүрдүүлдэг байсан. Гэтэл одоо энэ нь байхгүй болчихоор дараагийн мөнгө олох, татвараа бүрдүүлэх, 126 гишүүн болон тэдний хамааралтай гадаад, дотоодын гар хөлийг нь тэжээхийн тулд ард түм нийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байна. Гэхдээ энэ зөвхөн автомашин дээр яригдаж байгаа асуудал. Үүнээс гадна дааж давшгүй өр, зээлд монголчууд бүгд автчихсан. Иргэд бид өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Цалингаа аваад өр зээлээ төлөөд, таван цаас л үлдэнэ. Түүгээрээ хүүхдийнхээ аманд хийх хоол л авч хүрнэ. Бодит амьдрал яг ийм л байна. Дэлхийд хамгийн адагт орсон цалингийн жишигтэй хэрнээ хамгийн өндөр хэмжээний татварын дарамттай улсад бид амьдарч байна.

Мөн хотын дарга төлөгдөөгүй үлдсэн татвар, торгуулийг одоо төлүүлж байна. Төлүүлэхдээ үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашигт халдаж байна. Үндсэн хуульд хүн хэрэг хийсэн бол шийтгэлийг давхардуулж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл давхардуулдаг. Жишээ нь, автомашиныг торгоод, жолоочийг нь хориод, эрхийг нь хасчихдаг. Торгож, шийтгэж нуруун дээр нь ачаа үүрүүлэхээсээ өмнө эрх зүйн мэдлэгээ л өгчих хэрэгтэй. Юуны төлөө олон татварын алба, маш олон төрийн байгууллагууд ажиллаж байгаа билээ. Ийм төр засагтай орон дэлхийд ганцхан байна.

-Автомашин шилжүүлэх, дугаар худалдаж авахад ямар асуудал үүсч байна?

-Автомашиныг шилжүүлэх процесс маш хүндрэлтэй байна. Өмнө нь шилжүүлж байгаа талууд гарын үсэг зураад, иргэний үнэмлэх байхад л болдог байсан. Гэтэл одоо шилжүүлэхийн тулд завсраар нь заавал орон нутгийн машин орох ёстой. Хотод байгаа хүн ямар юмаараа орон нутгийн машинтай байх вэ. Тийм болохоор одоо орон нутгийн дугаартай машиныг 200 мянгаар түрээсэлж байна. Зарим хүнд орон нутгийн хаягтай найз нөхөд байхгүй шүү дээ. Гэтэл машинаа шилжүүлээд авчихмаар байдаг. Хэчнээн хоногийн ажил болох билээ. Миний хувьд татвараас эхлээд янз бүрийн ажил хөөцөлдөөд, энд сар гаруй эргэлдэж байна. Ажилтнуудынх нь хүнд суртал хүртэл аймшигтай...

Ийнхүү жолооч нар бүгд л адилхан асуудал хөндөж байсан юм. Авто машины татвараас эхлээд санхүүгийн хүндрэлүүд ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цаашид өсөн дэвжих ямар ч боломж өгөхгүй байгааг тэд онцолж байлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТА ҮЛЭЭЖ БАЙНА! 20 цаг 52 мин АНУ-ын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна 21 цаг 5 мин Биологийн улсын XXXV олимпиад үргэлжилж байна 21 цаг 12 мин Амралтын өдрөөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 21 цаг 15 мин Анхан шатны тусламж үзүүлэх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа 21 цаг 24 мин "Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна" 21 цаг 32 мин Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөллөө 22 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 22 цаг 28 мин Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 2025-04-04 ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов 2025-04-04 Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв 2025-04-04 “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ 2025-04-04 Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах төслийн тайланг хэлэлцлээ 2025-04-04 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь шатны төсөл эхэлж байна 2025-04-04 Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав 2025-04-04 БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо 2025-04-04 Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь эрүүл мэндэд аюул дагуулж болзошгүй 2025-04-04 Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай байна 2025-04-04 Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна 2025-04-04 Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа 2025-04-04
iИх уншсан
Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша... Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд а... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна
Top