x

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 04-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй . Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш секундэд 7-12 метр. 8-10 хэм дулаан байна. 

2025 оны 04-р сарын 07-ноос 04-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 8-нд Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 9-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 10-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТА ҮЛЭЭЖ БАЙНА! 21 цаг 18 мин АНУ-ын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна 21 цаг 31 мин Биологийн улсын XXXV олимпиад үргэлжилж байна 21 цаг 38 мин Амралтын өдрөөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 21 цаг 41 мин Анхан шатны тусламж үзүүлэх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа 21 цаг 50 мин "Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна" 21 цаг 58 мин Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөллөө 22 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 22 цаг 54 мин Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 2025-04-04 ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов 2025-04-04 Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв 2025-04-04 “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ 2025-04-04 Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах төслийн тайланг хэлэлцлээ 2025-04-04 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь шатны төсөл эхэлж байна 2025-04-04 Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав 2025-04-04 БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо 2025-04-04 Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь эрүүл мэндэд аюул дагуулж болзошгүй 2025-04-04 Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай байна 2025-04-04 Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна 2025-04-04 Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа 2025-04-04
iИх уншсан
Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша... Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд а... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна
Top