x

Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гэж хэн бэ?

Гүржийн эрх баригч “Гүрж мөрөөдөл” намын дэмжсэн, бие даан нэр дэвшигч  Саломе Зурабишвили Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар саналын бүх хуудсыг тоолсны дараа ялалт байгуулсан нь тодорхой боллоо.

Гүржийн Сонгуулийн  ерөнхий хорооны  сүүлийн мэдээгээр, Зурабишвили 59,52 хувийн санал (1 147 627 санал) авчээ. Түүний өрсөлдөгч сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын нэр дэвшигч Григол Вашазе 40,48 хувийн (780 633 санал) дэмжлэгтэй байв. 

Сонгогчдын оролцоо энэ шатанд 56,23 хувьтай байжээ. Гүржийн  Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол  арванхоёрдугаар сарын 16-нд болно. 

Зурабишвили 1952 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо Гүржийн улс төрийн цагаач, Франц дахь гүржийн нутгийн зөвлөлийн дарга Леван Зурабишвилийн гэр бүлд төржээ. Зурабишвили нь Гүржийн нийгмийн зүтгэлтэн Нико Николазегийн зээ охин юм. 

Тэрбээр 1972 онд Парисын улс төрийн дээд сургуулийг, жилийн дараа нь АНУ-ын Колумбийн их сургуулийг, 1981 онд Парисын Турийн удирдлагын үндэсний сургуулийг тус тус дүүргэжээ. 

Дипломатын карьерыг Зурабишвили Францад 1974 онд эхэлжээ. 1977 он хүртэл Итали дахь Францын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргаар, 1977-1980 онуудад НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн  газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ. 

1980-1984 онуудад тэр Францын Гадаад хэргийн яамны Судалгаа, дүгнэлтийн төвд, 1984-1988  онуудад АНУ-д суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн зөвлөх, 1988-1989 онуудад Вена дахь Европын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, 1989-1992 онуудад Чадад суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар зөвлөх, 1992-1993 онуудад Брюсселийн Евроатлантын зөвлөл дэх Францын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1993-1996 онуудад Баруун Европын холбооны  дэргэдэх Францын төлөөлөгчдийн газрын даргын орлогч, 1996-1998 онуудад Францын ГХЯ-ны  танхимын сайдын зөвлөх, 1997-1998 онуудад Францын ГХЯ-ны  Ерөнхий шалгалтын газар, 1998-2001 онуудад Францын ГХЯ-ны  Стратеги, аюулгүй байдал, зэвсэглэл хураах газар зэрэгт тус тус ажиллаж иржээ. 

Зурабишбили 2001-2003 онуудад Францын  Үндэсний батлан хамгаалахын нарийн бичгийн газарт олон улсын  ба стратегийн асуудал эрхлэн ажиллаж байгаад Гүржид суух Элчин сайдаар 2003-2004 онуудад томилогдон ажилласан байлаа. Гүржийн гуйлтаар, 2004-2005 онуудад тус орны ГХЯ-ыг толгойлж байгаад Саакашвилитэй таараагүйн улмас огцрон өөрийн “Гүржийн зам” намыг 2006 онд Зурабишвили байгуулжээ. 

Тэр 2010 онд Францад  эргэн ирээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд  Ираны асуудлаар тусгай хэсгийг толгойлов. 2012 онд Гүржид  эргэн ирээд  парламентад бие даан нэр дэвшиж депутат болсон байлаа. 

Наймдугаар сард Зурабишвили Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зарласан ба түүнийг эрх баригч нам бүрэн дэмжихээр болсон байна. Аравдугаар сарын 28-нд сонгуулийн эхний шатанд тэр өөрийн өрсөлдөгч Григол Вашазегаас ялимгүй давуу санал авсан нь ялах боломжийг эхний шатанд өгсөнгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 13 цаг 16 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 13 цаг 18 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 13 цаг 20 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 13 цаг 21 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 13 цаг 22 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 13 цаг 26 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 13 цаг 27 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top