Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 2017 онд эрс нэмэгдсэнийг НҮБ-ын дэлхийн цаг уурын байгууллагын тайланд тэмдэглэжээ. 2014-2016 оны хоорон дахь Номхон далайн төв хэсгийн усны гадаргуу халдаг Эль Ниньогийн үе дууссан ч хүлэмжийн энэ хорт хийх хаягдлын өсөлт буураагүй байна. Уг нь энэ үзэгдлээс хойш жилийн дараа нүүрстөрөгчийн хаягдлын түвшин харьцангуй буурдаг байсан байна.
Гэвч 2017 он эсрэгээрээ эрс нэмэгдсэнийг сүүлийн 10 жилийн турш тогтвортой нэмэгдсээр байгааг Дэлхийн цаг уурын байгууллагын судалгааны салбарын тэргүүн мэдээллээ. НҮБ-ын шинжээчдийн тайланд тэмдэглэснээр Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ улс орнууд биелүүллээ гэхэд агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 2021 оноос нааш буурч эхлэхгүйг анхааруулсан байна.
Энэ асуудлыг Польшийн Катовица хотод ирэх сарын 2-14 ны өдрүүдэд болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын бага хурал дээр хэлэлцэх аж.