x

Украины зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоох шийдвэр гарчээ

Ням гаригт Азовын тэнгисийн боомтыг зорьж явсан гурван хөлөг, тэдгээрт ажиллаж байсан 23 хүнийг нь Оросын тал олзолсны дараа Украины эрх баригчид улс орныхоо зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоолоо.

Ерөнхийлөгч Петро Порошенкогийн саналыг Украины хууль тогтоогчид дэмжсэнээр ОХУ-тай хил залгаа зарим бүс нутгуудад арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн 30 хоногийн хугацаатай цэргийн дэглэм тогтоох юм.

Ингэснээр засгийн газар тухайн бүс нутгуудад олон нийтийн арга хэмжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүчээр зохицуулах эрх мэдэлтэй болж байна. 

Ням гарагт болсон хилийн тулгаралт 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийн зүүн эрэгт болсон юм. Украины хөлгүүд рүү Оросын тал гал нээсний дараа тусгай хүчний дайчид эзэлж авжээ. Украины талаас 3-6 хүн шархдсан гэсэн мэдээлэл байна.

Киевийн эрх баригчид уг явдлыг "түрэмгийлэл" гэж нэрлэсэн бол Москва тэднийг ОХУ-ын усан хилийг зөрчсөн гэж буруутгажээ.

2014 оноос хойш Украины дорнод хэсэгт Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид дайтаж байгаа бол Орос, Украин улсууд анх удаа шууд тулгарсан нь энэ юм.

ОХУ-ын үйлдэлд өрнөдийн хэд хэдэн улс харамсаж байгаагаа илэрхийлжээ. Нью Йорк хотноо НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл уг асуудлаар хуралдсан боловч Орос ба Өрнөдийн талуудын зөрчилтэй байр сууринаас шалтгаалан үр дүнд хүрээгүй байна.

Украины парламентын шийдвэрээр Оростой хил залгаа таван муж, Молдовоос тусгаарласан Трансднестртэй хил залгаа хоёр муж, Хар тэнгис, Азовын тэнгисийн эрэг дагуу гурван мужид цэргийн дэглэм тогтоожээ.

Цэргийн дэглэм тогтоох шийдвэрийг Украины 276 хууль тогтоогч дэмжиж, 30 нь эсэргүүцсэн байна.

Ням гарагт Украины байлдааны хоёр хөлөг, нэг чирэгч хөлгийн хамт Крымийн зүүн эргийн Керчийн хоолойгоор нэвтрэх үед Оросын талаас довтолсон юм.

Украины хөлгүүд уг хоолойгоор Азовын тэнгист нэвтэрч, Мариуполь боомтод хүрэхээр явж байжээ. Тэд Оросын хяналтад байдаг хоолойгоор нэвтрэхээсээ өмнө урьдчилан мэдэгдсэн гэж байгаа. Харин Оросын тал тэднийг хил зөрчсөн гэж үзэж байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 14 цаг 55 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 14 цаг 58 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 15 цаг 0 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 15 цаг 1 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 15 цаг 2 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 15 цаг 5 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 15 цаг 6 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top