x

Оросын тал Крымийн эргийн ойролцоо Украины гурван хөлгийг олзолжээ

Ням гаригт Крымийн хойгийн ойролцоо зорчиж явсан Украины тэнгисийн флотын гурван хөлгийг Оросын тал хил зөрчсөн гэж үзэн гал нээж, олзлон авсан байна.

Хэрэг явдал Азовын тэнгист хүрдэг нарийн усан зам болох Керчийн хоолойд болжээ. Байлдааны хоёр жижиг хөлөг болон нэг чирэгч хөлөг тус хоолойг гатлан Мариуполийн боомтод хүрэхээр зорчиж байсныг Украины тал мэдээлсэн байна.

Энэ үеэр Оросын харуулын хөлөг тэднийг шахаж, гал нээсэн байна. Украины талаас хоёр усан цэрэг шархджээ.

Шахалтын улмаас Украины чирэгч хөлгийн хөдөлгүүр эвдэрч, эх биед нь гэмтэл гарсан байна. Дараа нь Керчийн хоолойг Оросын тал шатахуун тээвэрлэгч онгоцоор хааж, дээгүүр нь байлдааны онгоцнууд нисэж байжээ.

Европын Холбоо Керчийн хоолойгоор нэвтрэх боломжийг нээж, түрэмгий үйлдлээ зогсоохыг Оросын талд уриалсан мэдэгдэл гаргажээ.

NATO мөн адил мэдэгдэл гаргаж, олон улсын хууль дүрмийн дагуу Украины талд Азовын тэнгисийн боомтуудад хүрэх боломжийг нээж өгөхийг Оросын талаас шаардсан байна.

Украины дорнод хэсэгт зөрчилдөж байгаа Украин, Орос улсуудын хувьд энэхүү тэнгист гарсан мөргөлдөөн нь тун аюултай алхамд тооцогдож байгаа юм.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко Оросын тусгай хүчнийхэн хөлөг онгоцнуудыг нь булаан авсныг мэдэгдээд армийн удирдлагуудаа цуглуулан шуурхай хуралдаан хийж, дараагийн алхмаа хэлэлцэхээр болжээ.

Харин Оросын тал Украины хөлгүүдийг усан хилд нь хууль бусаар нэвтэрч, мөргөлдөөн үүсгэх зорилготой өдөөн хатгалга явуулсан гэж мэдэгдсэн байна.

Крымийг 2014 онд нэгтгэснийхээ дараа ОХУ тус хойгийн орчмын усан бүсийг өөрийн харьяа гэж үзэх болсон юм. Крымийн захирагч Сергей Аксёнов фэйсбүүк хуудсандаа “Киевийн дэглэм өрнөдийн эздийнхээ заавраар уг өдөөн хатгалгыг зохион байгуулсан нь тодорхой” гэж бичжээ.

Харин Украины тал тус хоолойгоор нэвтрэхээс өмнө Оросын талд хөлгүүдийн зорчих замын талаар мэдээлэл өгсөн гэж байна.

Өнгөрсөн есдүгээр сард мөн энэ замаар зорчсон Украины хөлгүүдэд Оросын талаас дарамт шахалт үзүүлж байсныг тухайн үед мэдээлж байв.

Азовын тэнгист Оросын флот таван хөлөг онгоц нэмж байрлуулсны дараа Украины тал мөн байлдааны хөлгийнхөө тоог нэмэгдүүлэх болсон юм.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 14 цаг 52 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 14 цаг 54 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 14 цаг 57 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 14 цаг 57 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 14 цаг 58 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 15 цаг 2 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 15 цаг 3 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top