Цахиурын нэр нь "Kremnos — уул, цохио" гэсэн грек үгнээс үүдэлтэй. Үнэндээ ч энэ химийн элемент нь дэлхийд "Уулс" л даа! Цахиур нь дэлхийн 5-10 км-аас 70 км хүртлэх зузаан хатуу бүрхүүлийн жингийн дөрөвний нэгийг эзэлдэг!
Түүний нэгдэл нь хүн төрлөхтөнд эртнээс мэдэгдэж иржээ. Тоосго, цемент, шил, ваар... сүүлд нь голын ердийн элс.
Хольцоосоо хамааран цахиур нь газрын гадаргад тархсанаараа зөвхөн хүчилтөрөгчийг л гүйцэхгүй. янз бүрийн өнгөтэй байдаг ба бас хэлбэр хэмжээ нь өөр өөр. Цахиур нь амьд байгальд маш “алдартайгаар” шингэсэн байдаг далайн ургамлууд, организмд цахиур маш их. Мөн бидний биенд ч зохих хэмжээгээрээ байгаа. Булчин, мах, эс, яс шөрмөс, цусанд байгаа цахиур нь хоолоор дамжин өдөр бүр нэг граммаар нэмэгддэг байна.
М.Цогт