Энэ цаг үеийн хамгийн баян удирдагчаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэв. 200 тэрбум долларын хөрөнгөтэй Путины өмнө Саудын Арабын эрх баригч овгийнхон (Аль-Саудынхан) оржээ. Эдгээр хүмүүсийн дэргэд Билл Гейтс, Жефф Безос нар ядуу хүмүүс.
Билл Гейтс дэлхийн баячуудын жагсаалтыг толгойлж ирсэн ба түүний хөрөнгө $96,5 тэрбумаар тооцогдож байгаа. Гэвч “Microsoft”-ын эзнээс баян хүмүүс байдгийг энэ баталгаагүй чансаа харуулж байна. Faithidea.com болон Quora сайтууд энэ чансааг гаргажээ. Тэдгээр баячууд хэн бэ?
10. Муаммар Каддафи — $200 тэрбум.
Босогчдын гарт 2011 онд алагдсан Ливийн лидер этгээд зан араншингаараа алдартай байлаа. Гэвч хурандаа Каддафи дэлхийн хамгийн хүмүүсийн нэг гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Түүний мөнгийг наад зах нь $200 тэрбум байсныг чансаа хэлж байна.
9. Владимир Путин-$200 тэрбум.
Оросын захирагч дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэхэд эргэлзэх зүйл байхгүй. Тэр өөрийн $200 тэрбум доллараа гадаадад хадгалдаг гэж энэ түүхийг бичигчид өгүүлжээ.
8. Якоб Фуггер-$221 тэрбум.
Якоб Фуггер “баян” гэдэг цолыг зүгээр ч нэг зүүгээгүй. Фуггерийн гэр бүлийн Худалдаа, санхүүгийн Аугсбургийн ордныг толгойлж байсан тэр XVI зуундаа Европын хамгийн баян хүн байжээ. Тэрээр Европын бүх санхүүг атгасан байсан нь өнөөгийн ханшаар $221 тэрбумыг цуглуулах боломжийг өгчээ.
7. Осман Али Хан-$230 тэрбум.
Осман Али Хан эсвэл Асаф Жах VII нэрээр алдартай тэр Энэтхэгийн Хайдарабадын вант улсыг 1911-1948 онуудад захирч байсан ба тэр 1967 онд нас барахдаа $230 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгийг 149 хүүхдээ үлдээсэн байв.
6. Николай Романов-$300 тэрбум.
Оросын сүүлчийн хаан II Николайг 1918 онд буудан хөнөөж, Оросын үнэн алдартны шашин түүнийг “шаналан тарчлагч хувилгаанаар” зарласан байна. Хаан амьддаа $300 тэрбумыг хурааж чаджээ.
5. Эндрю Карнеги-$310 тэрбум.
Америкийн аж үйлдвэрийн XIX зууны тэргүүн баян эр болд хайлуулах үйлдвэрээр $310 тэрбумын хөрөнгө босгосон ба ихэнх мөнгөө буяны үйлст зарцуулсан байна.
4. Жон Ж. Рокфеллер-$340 тэрбум.
Нефтийн Standard Oil компанийг бүтээгч 1937 онд өөд болохдоо өнөөдөр хүртэл дэлхийн хамгийн их хэмжээний буюу $340 тэрбумыг цуглуулсан байв.
3. Манса Муса-$400 тэрбум.
Манса Мунса XIV зуунд Малийн эзэнт улсыг захирч байсан ба хэрэв түүний хөрөнгө өнөөдрийн ханшаар $400 тэрбум болно гэж түүхчид дүгнэжээ.
2. Ротшильдүүд-$400 тэрбум.
Энэ алдартай гэр бүлийнхэн бүгд л саятнууд. Европын магнатуудын нийт хөрөнгө $400 тэрбум орчим гэж эдийн засагчид дүгнэжээ.
1. Саудитууд-$1,4 их наяд.
Саудитууд (Аль-Саудынхан) гэгддэг Саудын Арабын эрх баригч овгийнхон дэлхийн хамгийн баян хүмүүс. Тэдний хөрөнгийн нийлбэр нь нэг их наядаас давжээ. Харин та тэрбумтан байхыг хүсч байна уу?
М.Цогт