x

​​​​​​​“Ниссан моторс”-ын ерөнхий захирал авлигын хэргээр баривчлагджээ

Японы Емиури сонинд Ниссан Моторс компанийн ерөнхий захирал Карлос Госныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар мэдээлжээ. Японы автомашин үйлдвэрлэгч тус компаниас Госн нь компанийн мөнгийг хувийн зорилгоор ашигласан мөн Төлөөлөгчдийн дарга Грег Келлитэй хамтран хууль бус үйлдлүүд хийж ирснийг нь сүүлийн хэдэн сарын турш дотооддоо шалгахын хамт мөрдөгч нартай нягт хамтран ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл нь япон даяар шуугиан тарьж байна. Учир нь Госн нь Ниссан компанийг дампуурлын ирмэгт байхад нь аварсан ховорхон гадаад захирал хэмээн нэрлэгддэг байжээ. Мөн тэрээр Францын  Ренолт /Renault/ компанийн захирал юм.

Ниссаны мэдээлснээр “Олон жилийн туршид Госн болон Келли нар нь Токиогийн хөрөнгийн биржид Госны авдаг цалингийн хэмжээг бодит байдлаас бага хэмжээгээр тайлагнаж ирсэн. Мөн тэд компанийн мөнгийг хувийн зорилгоор ашиглахын хамт, олон ноцтой зөрчлүүд гаргасан” байна. Одоогоор Ниссан компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкавагийн зүгээс Госн болон Келли нарыг компаниас явуулах саналаа Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Асахи сониноос прокурорууд Ниссаны төв байр болон бусад салбаруудад нэгжлэг хийж байгаа гэж мэдэгдсэн ч Токио хотын прокурорын газар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 64 настай Госн нь анхлан Ренолт-Ниссан-Мицубуши моторс хэмээх холбоог бий болгож, амжилттай ажиллуулж иржээ. Бразилд төрсөн, Ливан гаралтай, Франц улсын иргэн Госн нь Францын Мичелин /Michelin/ компаниас ажлын гараараа эхэлсэн бөгөөд Ренолт компани 1999 онд Ниссаны хяналтын хувьцааг эзэмших болсны дараахан буюу 2001 оноос тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрсөн оныг хүртэл ажилласан байна. Госн нь 2017 онд  Ренолт компаниас 7.4 сая еврогийн цалин авсан бол мөн онд буюу Ниссан компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан сүүлийн жилдээ тус компаниас 9.2 сая еврогийн цалин авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 15 цаг 14 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 15 цаг 16 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 15 цаг 18 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 15 цаг 19 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 15 цаг 20 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 15 цаг 24 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 15 цаг 25 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top