АНУ-ын Ерөнхийлөгч Трамп охин Иванка Трампыг албан харилцаандаа хувийн и мэйл хаягаа ашигладаг гэсэн мэдээлэл Вашингтон Постод гарсанд тайлбар мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Иванка Трампыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтонтой харьцуулах хэрэггүй. Иванка Трампын захидалд Хиллари Клинтоных шиг нууц мэдээлэл огт байхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп Иванка Трамп цахим захидлуудаа огтхон ч устгаагүй. Харин Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн архивт байсан бүх захидлуудаа үлдээхгүйн тулд 33 мянган захидлаа устгасан гэдгийг сануулсан юм. Харин АНУ-ын хэвлэлүүд Иванка Трампыг хувийн шуудан ашиглах журмыг зөрчсөн төдийгүй ийм хориг байдаг тухай ч мэддэггүй байсныг нь бичсэн байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Хиллари Клинтоныг төрийн нууц мэдээлэл бүхий захидлуудыг хувийн имэйл хаягийг ашиглан явуулдаг байсан гэх шуугиан дэгдэж байсан билээ.
Холбооны мөрдөх товчооныхон Хиллари Клинтоны хувийн цахим хаягаараа илгээсэн захидлуудын 110 нь нууц мэдээлэлтэй байсныг сүүлд нь тогтоосноо ч мэдэгдэж байсан юм.