Оросын сансар судлалын “Роскосмос” төвийнхөн сарны шороог 3D хэвлэлийн материал болгон ашиглаж, саран дээр ажиллаж байгаа техникүүдийг газар дээр нь засварлах боломжийг судалж байна гэж тус төвийн тэргүүн Дмитрий Рогозин мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулжээ.
“Үүний тулд мэдээж тийм нунтаг шороо гарган авах нэмэлт технологи хэрэгтэй. Техникийн эд анги хийх тийм нунтгийг сарны чулуулгаас гарган авч болох эсэхийг бид мэдэхээр ажиллаж байна” гэж Рогозини хэлсэн байна.
Ийм түүхий эд гаргаад авчихвал цор ганц хувиар хөөргөсөн ч гэмтлийн улмаас жагсаалаас гарахад хүрээд байгаа сансрын техникүүддээ засвар хийх боломжтой болно гэж тэр тэмдэглэжээ. Үүн дээр бас Шинжлэх ухааны академи гели-3-ыг пуужингийн түлш хийхэд ч ашиглаж болох боломжийн тухай ярьж байгаа гэнэ.