Индонезийн Капота арлын ойролцоо Вакатоби үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргээс үхсэн халим олджээ. Үхсэн халимны гэдэснээс 6 кг орчим хуванцар хог хаягдал гарсан ба Халимны ходоодноос 115 хуванцар аяга, 4 усны сав, 25 гялгар уут, 2 резинен углааш гарсан байна.
Индонезийн далайн амьтдыг хамгаалах газрын зохицуулагч “AP” агентлагт мэдээлэхдээ “Хэдийгээр бид үхлийн шалтгааны бүрэн тодорхойлох боломжгүй ч, бидний олсон баримтууд аймшигтай байсан” гэжээ.
Зүүн хойд Азийн орнуудын хувьд хуванцар хог хаягдал нь томоохон асуудал болоод байгаа юм. Жил бүр хэдэн зуун далайн амьтан хуванцар хаягдлын улмаас үхдэг байна. Тухайлбал энэ жилийн зургаадугаар сард Тайландад 80 ширхэг гялгар уут залгисан халим үхсэн хэрэг гарчбайсан байна.
Эх сурвалж: BBC