x

Далай лам хойд дүрээ тодруулна

Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн XIV Далай лам Данзанжамц сэтгүүлчидтэй ярилцахдаа хойд дүр тодруулах олон зуун жилийн ёс дэгийг өөрчлөх гэж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Японы “Nikkei Asian Review” арваннэгдүгээр сарын 6-нд мэдээлсэн талаар “Российская газета” сонинд өнгөрсөн долоо хоногт бичсэнийг орчуулан хүргэж байна.   

Эдүгээ нас сүүдэр 83 хүрсэн Далай ламын хэлснээр сүүлийн 600 гаруй жилийн турш дагаж мөрдсөн ёсоор түүний хойд дүрээр хүүхэд биш харин “олны бишрэл хүндэтгэл хүлээсэн эрхэм хүндэт лам эсвэл номч мэргэн” байж болох гэнэ. Мөн 20 орчим насны залуу ч титмийг залгамжлах боломжтой.

Уламжлалыг өөрчлөхийн тулд одоо Гелгуп-/Гэлүгвагийн/-ын сургуулийн лам хуврагуудын зөвлөлийн зөвшөөрөл авах шаард­лагатай. Ийм зөвлөл арваннэгдүгээр сарын сүүлээр цуглах төлөвтэй.

Залгамжлах ёс дэгийг өөрчлөх тухай санаа бодлоо өнөөгийн Далай лам бүр 2007 онд илэрхийлж байсан. Түүний хэлснээр хоёр дахь мянган жилийн дийлэнх хэсэгт оюун санааны болон соён гэгээрлийн лидерийн үүргийг давхар гүйцэтгэж байсан Далай лам хэмээх институт (Далай лам хэмээх инс­титут 1391 оноос хойш оршин байгаа) өөрийгөө шавхаж дууссан ажээ.

Тиймээс Далай ламыг сонгох тогтолцоог Ватиканд Пап ламыг сон­го­догтой адил төстэйгөөр боловсруулах саналыг Данзанжамц дэвшүүлсэн юм байна.

Гелгуп сургуулийн нэр хүндтэй хам, хуваргуудаас бүрдсэн зөвлөл тохирох нэр дэвшигчийг шилж сонгодог байхаар төсөөлж байгаа ажээ.

Жилийн өмнө Далай лам түүний залгамжлагчийг Монголоос эсвэл Гималайн бүс дэх Хойд Энэтхэгээс тодруулж болох юм хэмээн мэдэгдэж байсан. Өөр нэгэн боломжит хувилбар нь өнөөгийн Далай лам залгамжлагчаа өөрөө томилох явдал юм байна.

Түвдийн буддизмын тэргүүнийг сонгох шинэ ёс журам нэг талаас шашны институтүүдийн шинэтгэлийн гараа болох байх.

Нөгөө талаас 1950 оноос хойш өөртөө засах мужийн хэлбэрээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгаа Түвдийн са­лан тусгаарлах хөдөл­гөөнийг таслан зог­соохыг хичээж буй Бээжингийн санааг зовоож байгаа ажээ. Далай ламын албан өргөө Энэтхэгийн Дарам­салад байдаг. Тэнд мөн Түвдийн дүрвэгсдийн Засгийн газар байрладаг юм байна.

Далай ламыг энэрэл нигүүлслийн бодисадва, Авалокитешвара (Жанрайсиг) бурхны хувилгаан хэмээн үздэг. Олон зууны турш тухайн лидерийг өөд болсны дараа түүний хойд дүрийг тод­руулдаг гэх боловч түүнд бэлтгэх ажил тусгайлан хурал ном айлдах, хэд хэдэн зан үйл үйлдэх зэргээр эртнээс эхэлдэг байсан.

Бурхан болоочийг занданшуулж, тэргүүн сэнтийд нь залж, толгой нь аль нэг зүгт хөдлөхийг хүлээдэг байжээ. Түүнээс гадна холбогдох ёс заншил үйлдсэний дараа хойд дүрийг эрж тодруулах Түвдийн муж, аймгийн нэрийг цэнгэг ариун нуурын усанд харахаар мэргэлдэг байсан. Энэ бүгдийн дараа заасан зүгт лам хуврагуудын төлөөлөл хөдөлнө.

Гол төлөв гурав хүртэлх насны хүүхдийн дундаас таарч тохирохыг нь олмогц түүний өмнө Далай ламын эдэлж хэрэглэж байсан зүйлээс оруулсан хэд хэдэн биет зүйл дэлгэн тавина. Хэрэв хүүхэд тэдгээр зүйл рүү тэмүүлж, өөрийнхөө эд зүйл гэж хэлэх аваас тухайн хүүх­дийг Авалокитешвара бурхны хувилгаан то­дорлоо хэмээн тооцно.

Өнөөгийн Далай лам намтартаа бичсэнээр 1937 онд лам хуврагууд тэднийд ирж, хэд хэдэн биет зүйл үзүүлэхэд тэр өмнөх гэгээнтний хэрэглэж байсан зүйлийг шууд “Энэ минийх” гэжээ. Үүнээс гадна тэр ирсэн лам хуврагуудыг нэрээр нь дуудаж, өмнө нь огт мэддэггүй байсан лхас аялгаар тэдэнтэй ярьсан гэдэг. XIV Далай ламыг сэнтийд нь залах ёслол 1940 оны зургадугаар сарын 22-нд Лхаст болж байжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 15 цаг 5 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 15 цаг 7 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 15 цаг 10 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 15 цаг 11 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 15 цаг 11 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 15 цаг 15 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 15 цаг 16 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top