Авлигын хэргээр төрийн 41 байгууллагын албан хаагчид шалгагдаж байгаа тухай Мексикийн холбооны улсын эрх бүхий байгууллагууд мэдээлсэн байна.
Тухайлбал, шалгагдаж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн өмчит газрын тосны “Ремекс” компани, Нийгмийн аюулгүй байдлын судлалын төвд ажилладаг бөгөөд тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудалд шалгаж байгаа ажээ.
Түүнчлэн, тэдгээр хүмүүсийн дотор “Ремекс” компанийн гүйцэтгэх захирал асан Эмилио Лозояа шалгагдаж байгаа бөгөөд түүнийг бусдаас 10 сая ам.долларын хахууль авч, хариуд нь барилгын тендерийн ажлууд олгосон гэж буруутгажээ.
Тус улсын хууль тогтоомжид зааснаар, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт мөнгөн дүнгийн хэмжээ 22,100 ам.доллараас бага бол шийтгэл нь 3 сараас дээш 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, нэмэлтээр 438 ам.доллараар торгодог байна. Харин мөнгөн дүн 22,100 ам.доллараас их тохиолдолд 2 жилээс дээш 14 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, 658 ам.долларын торгууль оноодог зохицуулалттай юм байна.
Мексик улсын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 7 дугаар сарын 1-нд болох бөгөөд нэр дэвшигчид сонгогдсон тохиолдолд авлигатай эрчимтэй тэмцэхээ мэдэгдээд байгаа гэнэ.
Эх сурвалж: IAAC.MN