"Одоо энэ улс авлига багатай ТОП-10 орны чансаанд баттай багтдаг"
Сингапур 2017 онд "Transparency International" гэх авлигыг үл тэвчих индексээр долоон шатаар дээшлэсэн ба дэлхийн авлига багатай орнуудын эхний аравт багтсан Азийн цорын ганц улс болжээ.
Сингапурын Ерөнхий сайдаар 1959-1990 онуудад байсан Ли Куан Югийн эхлүүлсэн авлигатай хийх тэмцлийн амжилтын гол түлхүүр нь энэ болсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй.
1. Авлигын хэрхэн төгсгөв
Сингапур тусгаар тогтнолоо Малайзаас авсан 1965 онд хот улсын хүн амын ихэнх ядуу байв. Авлига авах нь тухайн нийгмийн амьдралын салашгүй хэсэг болсон байлаа. Тэр үед Ли Куан Ю: “Хэрэв та авлигыг ялах гэж байгаа бол өөрийн найз нар бас гэр бүлийг шоронд суулгахад бэлэн байх ёстой” гэж шийдэмгийгээр мэдэгдсэн юм.
Ерөнхий сайдын авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ нь албан тушаалтнуудын цалинг нэмсэн явдал боллоо. Хэрэв тэдэнд сайн цалин өгвөл тэд орлогын өөр эх сурвалжийг хайхгүй гэж Ли үзжээ.
Энэ нь тэмцэлд эсрэг тэмцэлд хангалттай биш байв. Авлигын дур хүслийг дарахын тулд Сангийн яамнаас авлигатай тэмцэх тусгай хөтөлбөрийг баталлаа. Тэр нь авлигын сүлжээг үүсгэхгүйн тулд албан тушаалтнуудын ротацийг хийх, гэнэтийн шалгалтыг газар дээр нь явуулах зэргийг өөртөө багтаасан байлаа.
Мөн үүнээс гадна авлигын мөрдөн сурвалжлагыг явуулдаг бие даасан, олон нийтийн бодитой мэдээллүүдийн хэрэгслүүдийг дэмжсэн байна.
Тэр мөчөөс эхлэн мөрдөн байцаалтын газар дархан эрх мэдэл авсан байна. Газрын агентууд нь албан тушаалтнууд төдийгүй тэдний эхнэр хүүхэд, хамаатан садан, найз нөхдийнх нь банкны данс, эд хөрөнгийг шалгах бүрэн эрх авчээ.
Хэрэв хэрэг мөрдөхийг хүсвэл хэрэгтний гэр бүл, хөрөнгийг Авлигатай тэмцэх газраас тушаал хүлээлгүйгээр мөрдөн байцаалтыг автоматаар эхлүүлж байжээ.
Авлига авсан хэрэгт буруутай тушаалтнууд ажил, тэтгэвэр, хөнгөлөлт зэргийг бүгдийг хасуулж, алдаж байлаа. Шоронд хэд хэдэн сайд нар, ҮЭ-ийн удирдлага, том компаниудын захирлууд суусан байв. 1989 онд авлигын хэргийн торгуулийн хэмжээг 10-100 мянган сингапур доллар хүртэл нэмэгдүүлсэн юм.
2. Шүүхийн шинэчлэл
Сингапур хүн амд ноогдох цаазын ялаар дэлхийд тэргүүн байрнуудын нэгийг эзэлдэг. Тэр нь алуурчид ба хар тамхины наймаачдад голчлон хамаатай. Бусад гэмт хэрэгт нь урт хугацааны хорих ял эсвэл саваадах шийтгэлийг амсуулдаг.
Олон хүмүүст Сингапурын шийтгэлийн систем хэтэрхий харгис санагдаж магадгүй. Сингапурчууд энэ талаар янз бүрийн байр суурьтай. Цаазын ялыг олон хүн хүлээн авахгүй байгаа нь түүнд гэм хийгээгүй хүн шүүхийн алдаанаас болон хэлмэгдэж магадгүй гэдэгт л байгаа. Харин саваадах шийтгэлийг дэмжих талын хүмүүс олон байдаг аж.
Хэдийгээр, Сингапурын эрүүгийн хууль маш чанга ч гэсэн эхний ээлжинд тэр нь хүмүүс эцсийн эцэст юу хийж болох, юу хийж болохгүй гэдгийг ухамсруулах зорилготой.
Дүүжлэн цаазлах, саваадах, хөрөнгийг нь хураах, эрх чөлөөг нь хязгаарлах, торгох зэргийн шийтгэл нь энэ газар нутагт хууль, эмх журмыг сахиулан барьж байхад чиглэгджээ.
3. Ажлын байр
Маогийн соёлын хувьсгал хөрөнгө оруулагч нарт Хятадыг хааж, тэд анхаарлаа Гонконг, Тайвань, Сингапурт хандуулав. Жараад оны сүүлчээр анхны үйлдвэр заводууд босч эхлэв. Далаад онуудад тэд анхны цахим бүтээгдэхүүнээ гаргав. Наяад онуудад Сингапур технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төв болон хувирав.
Төр, засгийн зүгээс ямар нэгэн оролцоогүйгээр ажиллах бүх нөхцлийг нь хөрөнгө оруулагч нарт бий болгож өгсөн байв. Мөн тэдэнд бага татвар, ажлын хямд хүч санал болгож байжээ.
“Бид хөрөнгө оруулагч бүрийг зүгээр нэг баяр хөөр болон угтаж байсангүй. Бид түүнд ажлаа эхлэхэд нь туслах ёстой гэж зүтгэж байлаа” Ли Куан Ю.
Гэхдээ, Ли Куан Югийн зорилго нь гадаадын капиталыг бүх насаар нь “эрхлүүлэхэд” байсангүй. Үнэн хэрэгтээ тэр залуу Сингапурчууд гадны компанид ажиллан туршлагатай болоод Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай өөрсдийн үндэсний компани байгуулаасай гэж хүсч байлаа.
Эхлээд хүмүүс мөнгөтэй байгаагүй, том компани бүтээх туршлагагүй байсан учраас Ли залуу хүмүүсийг технологи, маркетинг, удирдлагын салбарт сургаад дараа нь тэдний ажиллах улсын том компани байгуулахаар шийдсэн байна.
4. Боловсролын шинэчлэл
1960-аад оны сүүлчээр, ажилгүйдлын өндөр төвшинтэй тэмцэхийг тулд Сингапур гадаадын компаниудыг татаж, залуу ажилтнуудыг нарийн цэгцтэй, хариуцлагтай байж өндөр чанарын бүтээгдэхүүн хийн бүтээхэд сургаж эхэлжээ.
Энэ чанараараа тэд өөрийн ажлаа хадгалан үлдэж, туршлагажиж, бизнесийн тухай мэдлэгтэй болж чадсан юм.
Мөн боловсролын системийг бүрэн өөрчлөхөөр шийдсэн байна. Зорилго нь сурагчдыг бие даан дүгнэлт гарган асуудлыг шийдэхэд сургах явдал байлаа. Үүний зэрэгцээ сурагчдыг сурах бичгийн хүрээнд баригдалгүйгээр гүнзгий сэтгэх чадвартай болгож сургах шаардлагатай байв.
"Бидэнд эртний уран зохиолынх биш технологи, шинжлэх ухааны мэргэжилтнүүд хэрэгтэй. Тэгж байж л тэд амьдралынхаа хөрөнгийг босгоно” гэж Сингапурын эдийн засгийн хөгжлийн салбарын үр бүтээл, инновацийн зөвлөлийн ерөнхийлөгч асан Филипп Йо ярьж байжээ.
5. Улсын үйлдвэрийн газар байгуулсан нь
Засгийн газрын байгуулсан анхны компаниудын нэг нь "Singapore Airlines" юм.
"Түүнийг нэр хүндийн төлөө биш мөнгө олох зорилгоор байгуулсан юм. Тиймээс ч хэрэв компани хохиролтой болбол түүнийг хаана гэдгийг би эргэлзэх юмгүйгээр мэдэгдсэн” хэмээн улсын нисэхийн компанийн ерөнхий захирал асан Лим Чин Бен дурссан байдаг. Түүнийг хаах хэрэг гараагүй.
Сингапурын нисэхийн шугам зорчигчдод үйлчлэх арга барилыг хувьсгалжуулж чадсан байна. Тэд хоол унднаас авахуулаад суудлын тав тух, чихэвчны дуу, деталь бүрийг нарийвчлан авч тооцоолжээ.
Үр дүнд нь тэд хэдэн зуун ажлын байр бий болгосон ба өнөөдөр тэр нь Дэлхийн шилдэг нисэхийн компани гэж тооцогдож байна. "Singapore Airlines"-д бага зарлагатай хэд хэдэн охин компаниуд бий.
Сингапур олон улсын зах зээлд хэрхэн нэвтэрч байсны нэг жишээ нь энэ юм. Ерөнхийд нь энэ системийг бодит эдийн засгийн дэвшилд хүргэсэн амжилттай социализмын нэг хэлбэр гэж харж болох юм.
Бусад орнууд Сингапураас жишээ авч болдоггүй л юм байх даа?
М.Цогт