Олон улсын валютын сан Малайз улсын авлигатай тэмцэх туршлагаас судлах сонирхолтой байна хэмээн тус сангийн тэргүүн Кристин Лагарде хэлжээ.
Тодруулбал, ОУВС-ийн тэргүүн Лагарде өөрийн твиттер хуудаснаа Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамедтай 33 дахь удаагийн АСЕАН чуулга дээр хийсэн уулзалтынхаа зургыг байршуулан, түүний доор “авлигатай тэмцэх асуудлаар санал солилцож, Малайзын туршлагыг бусад улс оронтой хуваалцах талаар ярилцлаа” гэж бичсэн байна.
Харин Ерөнхий сайд Махатир сэтгүүлчдэд “хатагтай Лагарде улс орноо сэргээн босгох чиглэлээр хийж буй үйл ажиллагааны болон авлигатай тэмцэх стратегийн талаар надаас асуусан” гэж ярьжээ.