Барууны орнууд 2014 онд хориг арга хэмжээ авснаас хойших дөрвөн жилийн дотор Оросын эдийн засгийн өсөлт зургаан хувиар буурчээ гэж Bloomberg Economics судалгаанд өгүүлсэн байна.
Bloomberg Economics-ийн шинжээчид мэдээлэхдээ, өнөөдөр Оросын ДНБ нь 2013 оны сүүлчээс 10 хувиар бага байна гэв. Тийм уналт нь нефтийн үнэ буурсан, тус орны инфляцийн түвшин ба хөгжиж буй зах зээлд худалдаа явуулсан зэргээс хамаатай. Гэхдээ энд хориг арга хэмжээ ч өөрийн нөлөөгөө үзүүлсэн гэлээ.
"Дүгнэлт болон бодит үзүүлэлтийн ялгаа нь таван жилийн дотор авсан хоригийн тогтвортой үр дүн” гэж Bloomberg Economics-ийн шинжээч Скотт Жонсон хэлж байна.
Энэ хүчин зүйл нь шинэчлэл ба хөрөнгө оруулалт нь тус орны ДНБ-нийг 2021 он гэхэд 3 хувиас илүү өсгөнө гэсэн Оросын Засгийн газрын амлалтад эргэлзэхэд хүргэж байна. “Тийм өсөлт нь түүний хурд нь тогтвортой, эдийн засгийн үйлдвэрлэлийг эрс хурдасгаагүй нөхцөлд л боломжийн байх юм” хэмээн Жонсон тэмдэглэв.
Орос ба барууны харилцаа Украин ба Крымын байдлаас болон муудсан ба Барууны орнууд Оросыг Украины дотоод хэрэгт хутгалдан оролцлоо гэж Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.
2014 оны долдугаар сард Европын холбоо ба АНУ хоёр хувь хүний эсрэг чиглэгдсэн хязгаарлагдмал хориг болон эдийн засгийнх нь бүхэл бүтэн салбарын эсрэг хориг тавьсан юм. Орос нь Украины сөргөлдөөнд оролцогч тал биш, Минскийн зохицуулалтын субъект биш гэж нэг биш удаа мэдэгдэж байлаа.
М.Цогт